Өмнөд Солонгосын хамтлагуудын ХАМГИЙН ЦАРАЙЛАГ 10 эрэгтэй гишүүн


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2016-06-09

Интернэт хэрэглэгчдийн судалгаа. Судалгааны эх сурвалж: 

Өмнөд Солонгосын эрэгтэй хамтлагуудын бүх цагийн үеийн “Хамгийн царайлаг 10 гишүүн”-ий жагсаалтыг allkpop.com сайтаас нэрлэжээ. Энэхүү санал асуулга нь олны дунд явуулсан судалгааны үр дүн юм.

Ингээд та бүхэнд эдгээр алдартнуудын товч танилцуулгыг нь хүргэе.

Эрик (Eric) - Shinhwa
Мүн Жонхёг буюу бидний хэлж заншсанаар дуучин Эрик нь 1979 оны хоёрдугаар сарын 16-нд мэндэлжээ. Тэрээр энэхүү жагсаалтын хамгийн ахмад нь бөгөөд Shinhwa хамтлагийн гишүүн, дуучин, жүжигчин юм.  “Phoenix” болон Super “Rookie” гэх мэт алдартай драмуудад гол дүр бүтээж байжээ.


Никкүн (Nichkhun) - 2pm
2pm хамтлагийн гишүүн Никкүн нь рэппэр, дуучин, дууны шүлэг зохиогч, модель болон жүжигчин гэх мэт олон талын авьяастай нэгэн. Тэрээр 1988 оны зургадугаар сарын 24-нд мэндэлсэн бөгөөд  2008 оноос эхлэн олонд танигджээ. Өмнөд солонгосын хөвгүүдийн хамтлагийн хамгийн царайлаг гишүүдийн санал асуулганд түүний байр эзлээгүй жагсаалт ховорхон биз ээ.


Жунхён (Jonghyun)-  Cn Blue
Cn Blue хамтлагийн гишүүн Жунхён нь  1990 оны тавдугаар сарын 15-нд мэндэлсэн ба гитарчин, дуучин, модель болон жүжигчин мэргэжилтэй юм. Тэрээр урлагт хөл тавихаас өмнө Олжжан ( ulzzang гэдэг нь “шилдэг төрх” гэсэн утгатай солонгос үг) байжээ.  2010 онд Солонгосын хөвгүүдийн хамтлагаас  хамгийн шилдэг 9 олжжаныг тодруулсан бөгөөд Жунхён хоёрдугаарт жагссан юм.


Си ван (Siwan) - Ze:A
ZE:A хамтлагийн нүүр царай Им Сиван нь  1988 оны арванхоёрдугаар сарын 1-нд мэндэлжээ. Түүний тоглосон  The Attorney (2013) Misaeng (2014) гэх мэт кинонууд нь шилдгийн жагсаалтанд багтдаг юм.


Сонжэ (Sungjae) - Btob
Энэ жагсаалтын хамгийн залуу гишүүн болох Сонжэ нь 1995 оны тавдугаар сарын 2-нд мэндэлсэн бөгөөд 2012 онд BTOB хамтлагийн гишүүнээр олонд танигджээ. Тэрээр BTOB хамтлагийн ‘Insane’ дууны үгийг Илхүүн (Ilhoon) болон Минхёг (Minhyuk) нарын хамт бичсэн байна.


Дүжүн (Doojoon) - B2st
B2ST хамтлагийн ахлагч Юн Дүжүн нь 1989 оны долдугаар сарын 4-нд мэндэлсэн бөгөөд хамтлагтаа рэппэр, бүжигчин болон дуучны үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү жагсаалтанд орсон бусад алдартнуудын адилаар мөн л кино урлагт хүч сорин маш амжилттай яваа залуу жүжигчдийн тоонд багтдаг ажээ.


Сивон (Siwon) - Super Junior
“Тэр хөөрхөн байсан” олон ангит киноны гол дүрийн залуу болох Ким сэтгүүлчийг мэдэхгүй хүн ховор бизээ. Тэрээр 1986 оны дөрөвдүгээр сарын 7-нд мэндэлсэн бөгөөд тайзны нэр Сивоноороо алдартай юм. Tc Candler-аас жил бүр, тухайн жилийнхээ хамгийн царайлаг 100 алдартныг шалгаруулдаг бөгөөд 2014 онд Сивон маань хоёрдугаар байранд орж байжээ.


Жэжүн (JaeJoong) - JYJ
JYJ хамтлагийн ахлагч Ким Жэжүн нь 1986 оны хоёрдугаар сарын 26-нд төрсөн бөгөөд дуучин, дууны шүлэгний зохиолч, жүжигчин найруулагч болон загвар зохион бүтээгч мэргэжилтэй юм. Тэрээр хамтлагаасаа гадуурх хувийн үйл ажиллагаагаараа Солонгос төдийгүй Япон Хятад орнуудад маш их алдартай.


Ким Мёнсү (Kim Myungsoo) - Infinite
Ким Мёнсү буюу L нь 1992 оны гуравдугаар сарын 13-нд төрсөн бөгөөд бидний сайн мэдэх Infinite хамтлагийн нүүр царай юм. 2010 оноос эхлэн олонд танигдсан ба хамтлагийн гишүүнээс гадна алдартай жүжигчин.


T.O.P - Bigbang
Bigbang хамтлагийн нүүр царай T.O.P нь 1987 оны арваннэгдүгээр сарын 4-нд төрсөн бөгөөд хамтлагтаа рэппэр, дууны шүлэгний зохиогч, продюсерын үүрэгтэй. BIGBANG  хамтлагийн #MADE цуврал дахь дуунуудыг сонсвол тэрээр сайн дуулдаг  гэдгээ ч нотлоод амжсан юм. Тэрээр кпоп ертөнц төдийгүй кино урлагт ч амжилттай яваа залуу уран бүтээлч бөгөөд түүний тоглосон 71: Into the Fire (2010), Commitment (2013) болон Tazza: The Hidden Card (2014) зэрэг кинонуудыг нь үзэж амжаагүй хүн цөөхөн бизээ. TC Candler-аас нэрлэсэн  “2015 оны  дэлхийн хамгийн царайлаг 100 алдартан”-д наймдугаар байрт жагссан бөгөөд солонгос дахь үзүүлэлтээрээ нэгдүгээр байрт орсон байна.


 

Солонгосын охидын хамтлагийн хамгийн ҮЗЭСГЭЛЭНТЭЙ 10 БҮСГҮЙ нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.



 

 

#Band #Kpop