Тансаг харагдахын тулд заавал брэндийн хувцсаар дүүрэн шүүгээтэй байх шаардлагагүй. Харин чамд хэрэгтэй зүйл бол дүр төрхийг сайжруулах цөөн хэдэн онцгой "зүйлс" юм.
Эдгээр 2025 оны намрын гол чиг хандлагыг тодорхойлж буй хэдэн зүйлс тансаг атлаа өдөр тутамд өмсөхөд тохиромжтой.
1. Савхин куртик
Зөөлөн, уян савхин гүн өнгийн (жишээ нь улаан хүрэн, хар хүрэн, хар) куртик нь дэгжин байдлыг бий болгодог. Зөөлөн арьс нь гоёмсог харагддаг тул чанартай мэдрэмж төрүүлнэ. Ноосон цамц, slip даашинз, эсвэл өмдтэй хослуулбал дүр төрхийг сайжруулдаг.
2. Тансаг материалтай урт банзал
Сатин, креп, пансан юмуу торгон материалтай урт банзал нь гялалзсан чанараараа тансаг харагддаг. Өндөр түрийтэй гутал, трико эсвэл зузаан ултай loafer-тэй хослуулбал үзэсгэлэнтэй.
3. Том мөр
Том мөр эсвэл ханцуй нь мушгирсан, puff sleeve маягийн, цээжний хэсэг нь тодорхой оёдол, шугамтай хийц нь хувцаслалтад архитектурын хэлбэр, бүтцийг өгч, энгийн өмд, банзалтай хослуулсан ч онцгой дүр төрхийг бий болгодог. Доод хэсэг нь өргөн юбка эсвэл bootcut өмдтэй бол тэнцвэрийг төгс барина.
4. “Heritage” хүрэм ба prep хэв маягийн холимог
Энэ улиралд, твид, хээтэй материал, quilting оёдол, varsity маягийн жижиг деталь бүхий уламжлалт хэв маягийн хүрмүүд дахин трэнд болж байна. Өөрөөр хэлбэл, хуучны хэв маягтай, нарийн оёдол, жижиг детальтай классик маягийн хээтэй хүрмүүд энэ улиралд дахин иржээ. Ийм хүрмүүдийг орчин үеийн basic зүйлсээр тэнцвэржүүлснээр хэт дүрэмт хувцас шиг харагдахгүй.
5. Зузаан ултай гутал
Зузаан ултай, бат бөх арьсан эсвэл илгэн материалтай, сонирхолтой тоноглолтой (оосор) эсвэл том челси загварын гутал, таныг дэгжин, загварлаг болгодог. Гутал нь акцент өгөх тул бусад хэсгүүд нь илүү чөлөөтэй oversized байж болно.
6. Алтан өнгийн аксесуар ба тод төмөр эдлэл
Том дугуй ээмэг, алтлаг гинж, бүсний тод buckle, цүнхний гялалзсан төмөр. Эдгээр нь амархнаар “үнэтэй” харагдах түлхүүр юм. Нэгэн жигд метал сонговол (жишээ нь бүгд алтлаг) дүр төрх илүү цэгцтэй харагдана.
7. Гүн ба сонирхолтой өнгөний хослол
Улан хүрэн, маргад ногоон, ягаан, олив, шоколад, зэвэн өнгийг төвийг сахисан өнгөнүүдтэй хослуулах, эсвэл гэхдээ бас нил ягаан улаан, гялалзсан шар эсвэл тод хөх өнгөтэй хослуулж болно. Эдгээр хослолууд нь хар + саарал + хөх гэх мэт аюулгүй хослолоос илүү загварлаг харагдана.
8. Хээтэй трико
2025 онд хээтэй трико эргэн ирж байна. Жижиг зүрх, zigzag, торон эсвэл геометрийн хээтэй загварууд. Богино банзал, midi даашинз доогуур өмсөхөд сонирхолтой бүтэц үүсгэнэ. Хэт хичээхгүйгээр дүр төрхийг тэнцвэржүүлж, “city girl” төрхийг төгс бүтээнэ.
Бонус: Хоцрогдсон 3 тренд
1. Хэт олон хээтэй хувцас
Толгойноос хөл хүртэл зөрчилтэй хээ хэтэрхий завсаргүй харагддаг. Нэг хээтэй хувцас + нэг өнгийн зүйлсийг хослуулбал илүү дэгжин.
2. Неон өнгө
Тод ягаан, ногоон, шар өнгө намарт тохирохгүй, оронд нь хүрэн, маргад ногоон, гичний шар гэх мэт гүн өнгө сонго.
3. Хэт богино банзал
Хэт богино мини банзал нь зуны улиралд тохиромжтой ч намарт тохиромжгүй харагддаг. Харин урт эсвэл өвдөг хүртэл урттай банзал илүү загварлаг харагдана.
Санамж: Намрын улиралд үнэтэй харагдах нууц нь тренд хөөх биш — зөв элементүүдийг сонгох юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!