Та хэзээ нэгэн цагт гадаадад инээмсэглээд эрхий хуруугаа гозойлгосон чинь ууртай харцтай тулгарч байсан уу? Дохио зангаа бидэнд нийтлэг мэт санагддаг ч үнэндээ зарим газар утга нь тэс өөр байх боломжтой.
1. “OK” дохио
АНУ-д эрхий ба долоовор хуруугаараа дугуй үүсгэх нь “бүх зүйл сайн байна”, “төгс” эсвэл “амттай” гэсэн утгатай. Харин Бразил, Турк болон Өмнөд Европын зарим хэсэгт энэ нь маш бүдүүлэг хараалын дохио болдог.
2. Эрхий хуруу гозойлгох (Thumbs-up)
Ихэнх хүүхэд энэ дохиогоор “сайн байна” гэж хэлж сурдаг. Гэвч Ойрх Дорнод, Грек болон Баруун Африкийн зарим хэсэгт энэ нь хараалын дохио бөгөөд энэ дохиог гаргаснаар та хүнийг үнэхээр уурлуулж чадна.
3. “V” тэмдэг
Алгаа гадагш харуулж хоёр хуруугаа “V” болгон салгавал ялалт, энх тайвныг илэрхийлдэг. Гэхдээ хэрэв алгаа өөр тийш харуулбал (дотогш чиглүүлбэл) Англи, Ирланд, Австралид энэ нь дунд хуруу гаргасантай адил утгатай.
4. “Fig” (салаавч өгөх)
Манайд, Турк болон Зүүн Европын зарим улсад энэ нь бүдүүлэг хараалын дохио болдог. Гэтэл зарим улсад үүнийг зүгээр нэг тоглоом шиг үзэх нь бий.
5. “Moutza” (алгаа дэлгэж урагш түлхэх)
Грект гарын алгаа урагш харуулж тавих хөдөлгөөн хамгийн доромж бүдүүлэг дохионы нэг. Энэ нь түүхэндээ шийтгэлтэй холбоотой байсан.
6. Гарын шуу цохих хөдөлгөөн (Forearm jerk)
Нэг гараа нугалж нөгөө гараараа цохин, нугалсан гараа зангидсан чигээр дээш өргөх. Франц, Бразил, Өмнөд Европт энэ нь “Чамд хамаагүй” гэсэн доромж утгатай.
7. Эрүүгээ арчих хөдөлгөөн (Chin flick)
Эрүүнийхээ доороос алганы ар талаа урагш хөдөлгөх нь Итали, Бельги, Францад “би тоохгүй”, “зайлаарай” гэсэн бүдүүлэг дохио болдог.
8. Хуруугаараа даллан дуудах (Finger beckon)
Барууны орнуудад “ирээрэй” гэсэн утгатай. Харин Филиппин болон Азийн зарим оронд энэ нь хүнийг нохой шиг дуудаж байгаа мэт утгатай тул маш бүдүүлэг тооцогдоно.
9. Зүүн гараа ашиглах
Ихэнхдээ бид хоолоо идэх, гар барих, юм өгөхдөө аль гараа ашиглаж байгаадаа анхаардаггүй. Гэхдээ Энэтхэг, Ойрх Дорнод, Африкийн зарим хэсэгт зүүн гар ариун бус гэж тооцогддог. Хоол, бэлэг зүүн гараар өгөх нь маш үл хүндэтгэсэн үйлдэл болно.
10. Хуруугаа зөрүүлэх (Crossed fingers)
Олон оронд аз авчрахын бэлгэдэл. Харин Вьетнамд энэ нь эмэгтэй бэлэг эрхтнийг бүдүүлгээр дүрсэлж байгаа мэт харагддаг тул хамгийн доромж хөдөлгөөнүүдийн нэг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!