Apple уламжлал ёсоор намар шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг. Энэ жил ч ялгаагүй 9-р сарын 9-нд болохоор таамаглагдаж буй эвэнтийн үеэр iPhone 17 цуврал, шинэ Apple Watch, AirPods-оо танилцуулах төлөвтэй байна.
Шинэ iPhone-ы тухай хамгийн их яригдаж буй цуурхал нь дэлгэцийн хэмжээ томорч, камерын чанар сайжирч, бүрэн шинэ загвартай болох тухай яригдаж байгаа. Мөн Apple-ийн хамгийн нимгэн загвар болох iPhone Air гарч ирж одоогийн Plus загварыг орлох магадлалтай гэж мэдээлж байна.
Bloomberg-ийн Mark Gurman-ийн хэлснээр энэ жилээс эхлэн дараагийн гурван жил дарааллан iPhone-д томоохон шинэчлэлт хийхээр төлөвлөсөн бөгөөд 2026 онд нугардаг iPhone танилцуулах гэнэ.
iPhone 17, 17 Pro, 17 Pro Max
iPhone 17 нь 6.3 инчийн дэлгэцтэй болж, 120Hz дэлгэц, 24MP урд камер зэрэг сайжруулалттай ирэх бол Pro загварын арын камерын байрлал болон загвар бүхэлдээ өөр болж магадгүй. Pro загварын хүрээг титанаас хөнгөн цагаан руу шилжүүлж, илүү хөнгөн болгож болох талаар ч мэдээлэгдэж байна. Pro Max хувилбар нь том батерейтай болж арай зузаан биетэй болох төлөвтэй байгаа.
Үнэ нь ойролцоогоор iPhone 17-$800, Pro-$1,050, Pro Max -$1,250 орчим байх таамаг гарчээ. Pro загварт харанхуй цэнхэр, зэс өнгө шинээр нэмэгдэх магадлалтай.
iPhone Air
Хамгийн их хүлээлттэй шинэчлэл бол iPhone Air. Энэ нь ердөө 5.5 мм зузаантай, Apple-ийн хамгийн нарийн гар утас болж гарч ирэх ба 6.6 инчийн дэлгэцтэй байх төлөвтэй байна. Гэхдээ нимгэн хийцийн улмаас нэг л арын камерын линзтэй байж магадгүй. Мөн доод талд чанга яригч орох зай байхгүй тул зөвхөн дээд талын чихэвчнээс дуугарах боломжтой гэх цуурхал бий. Үнэ нь $950 орчим бол өнгөний хувьд хар, мөнгөлөг, цайвар алтан өнгөөр худалдаанд гарах бололтой.
Apple Watch Series 11, Ultra 3, SE 3
Apple Watch Ultra 3 болон Series 11 нь томоохон шинэчлэлттэй ирж магадгүй. Үүнд хурдан цэнэглэх, 5G болон хиймэл дагуулын холболт, том дэлгэц зэрэг орно. Мөн цусны даралт хэмжих, унтахтай холбоотой шинэ функцууд нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа.
SE 3 нь том дэлгэцтэй болж, хуванцар материалтай загвар гарч магадгүй. Үнийн хувьд SE 3-$250, Series 11-$400, Ultra 3-$800 гэж таамаглагдаж байна
AirPods Pro 3
2022 онд AirPods Pro 2 гарснаас хойш шинэ хувилбар гарах цаг болсон гэж шинжээчид үзэж байна. AirPods Pro 3 нь илүү жижиг, загварлаг хийцтэй болон мэдрэгчтэй удирдлага, нимгэн хайрцагтай ирэх бөгөөд шинэ H3 чип нь дуу чимээ дарах болон adaptive audio-г сайжруулах гэнэ.
Эх сурвалж: Тechrunch
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!