Big Bang хамтлагийн хуучин гишүүн T.O.P энэ оны 4-р улиралд бие даасан уран бүтээлээр эргэн ирэх гэж буйгаа баталлаа.
2013 онд гаргасан “Doom Dada” синглээс хойш 12 жилийн дараа бүрэн хэмжээний цомог гаргах гэж байна. Тэрээр бичлэгээ аль хэдийн дуусгасан бөгөөд хэд хэдэн клип хийхээр төлөвлөжээ. Түүний клипийн уран сайхны шийдлийг Netflix-ийн “Squid Game 2” цувралд хамтран ажилласан авьяаслаг арт директор Чэ Гён Сон хариуцахаар болжээ.
T.O.P 2021 онд YG Entertainment болон Big Bang-аа орхисноос хойш агентлаггүй байсан. Одоогоор Kakao Entertainment-тэй гэрээ байгуулах хэлэлцээ хийж байгаа гэх мэдээлэл гарсан ч, компанийн зүгээс үүнийг үгүйсгэсэн байна.
2016 онд цэрэгт байхдаа марихуан хэрэглэсний улмаас 10 сарын ял, 2 жилийн тэнсэн авсан. Тухайн үед урлагийн карьер дуусгавар боллоо гэж зарласан ч, “Squid Game 2”-д тоглосноор дахин эргэн ирсэн.
T.O.P:
“20 насандаа их хайр хүлээсэн ч том алдаа гаргаж, сэтгэлээр унасан. Өнөөдөр ч тэр алдаагаа бодож явдаг. Харин студид байхдаа би өөрийгөө амьд мэт мэдэрдэг. Би маш их хөгжмийн бүтээл хийсэн, одоо түүнийгээ дэлхийтэй хуваалцах цаг нь болсон гэж бодож байна.”
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!