Оюутан цагдаа нар 6 хэлээр жуулчдад мэдээлэл хүргэн ажиллалаа


Т.Онон | YOLO.MN
2025-09-24

2025 оны 6 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 10-ны хооронд “Оюутан цагдаа-2025” арга хэмжээг 2 сарын хугацаанд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд нийт 62 оюутан цагдаа нар идэвхтэй ажиллаж, цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт гэмт хэргийн 4, зөрчлийн шинжтэй 18 дуудлага, мэдээлэл өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулж, дотоодын 11,860 иргэнд туслалцаа үзүүлж, гадаадын 6,380 жуулчинд орчуулагчийн үйлчилгээ үзүүлсэн байна.

“Оюутан цагдаа-2025” арга хэмжээ нь аялал жуулчлалын салбарыг дэмжих, иргэд болон гадаадын жуулчдад аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэх, мөн оюутан залуусын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.

Цагдаагийн байгууллага цаашид дээрх арга хэмжээг жил бүр зохион байгуулж, аялал жуулчлалын салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна.

#оюутан цагдаа