Box Office-ийг тэргүүлж буй Captain Marvel-ийг үзээд төрсөн сэтгэгдэл


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-03-19

Box Office жагсаалтад ашиг орлогоороо тэргүүлж яваа Captain Marvel-ийн талаар сэтгэгдлээ хуваалцъя. 

Captain Marvel бол үнэхээр хүчтэй баатар байна гэдгийг юуны өмнө хэлэх нь зүйтэй байх. MCU /Marvel Cinematic Universe кино компани/-ийн эмэгтэй баатрууд угаас хүчирхэг л дээ... Black widow, Wanda, Gamora, Nebula гээд л. Гэвч хэдий хүчирхэг ч гэлээ Captain America, Iron man, Thor-той ижил түвшинд яригдаж чаддаггүй. Тэгвэл Marvel гарч ирснээс хойш Captain Marvel л Thanos-ийг зогсоох юм байна гэсэн таамаг үзэгчдийн бодлоос гарахаа больсон шиг байна. Угаас “Avengers: End Game” дээр Captain Marvel гол найдвар байх биз ээ... Brie Larson энэ дүрдээ үнэхээр сэтгэлээсээ тоглосон нь илт. Дүр нь ч үнэхээр гайхалтай зохижээ.

Харин Fury-г үнэхээр хүндэлж явдаг байсан юм шүү. Би уг нь Nick Fury-г нэгэн томоохон тулаанд орж нүдээ алдсан гэж бодож байлаа. Яг үнэндээ тэс өөр зүйл болсон юм байж л дээ.

Энэ киноноос би:

1. Яаж, хэнтэй тулалдах нь гол биш. Юуны төлөө тулалдах ёстой вэ гэдэг нь чухал.

2. Чи ямар нэгэн гоц чадвар хүчгүй байж болно. Хамгийн чухал нь чи эцэж цуцашгүй тэмцэгч байж чадвал ямар ч супер хүчнээс илүү зүйлийг олж авч чадна.

3. Мөрөөдлийнхөө төлөө өөр сонголт үгүй мэт зүтгэх хэрэгтэй зэрэг олон зүйлийг мэдэж авлаа.

Харин ийм сайн кинонд IMDB яагаад 7.1 гэсэн үнэлгээ өгсөнийг би хувьдаа сайн мэдэхгүй л сууна. Гэхдээ хүн бүрийн харах өнцөг өөр шүү дээ. MCU-гийн бүх киног үзэж, баатруудыг нь өөрийн найзууд шигээ мэддэг болсон миний хувьд 7.1 гэдэг үнэлгээ жаахан чамлахаар л санагдаж байна. “Avengers: End Game” дээр эргэн уулзацгаая Ахмад Марвел. Ингээд эцэст нь үзэгч та өөрөө үзэж үнэлгээ өгөх цаг л үлдлээ. Аан тийн киноны сүүлд явдаг уран бүтээлчдийнх нь хэсгийг дуустал нь хүлээж сууж байгаад credit scene ийг нь үзээд гараарай, MCU гийн гол чимэг шүү дээ.

БАЯРЛАЛАА СТЭН ЛИ

Captain Marvel кино бүтээх үеийн бичлэг

Box Office жагсаалт долоо хоног бүрийн даваа гарагт манай yolo.mn вебсайтын нүүр хуудсанд шинэчлэгддэг гэдгийг сануулъя wink

#MovieReview