2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮТЭЦ


Т.Онон | YOLO.MN
2026-03-11

Боловсролын сайдын баталсан 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг танилцуулж байна. Энэ хичээлийн жил нь гурван улиралтай байх бөгөөд сурагчид нэгдүгээр улирлын урт амралтын дараах хоёрдугаар улирлын хичээл үргэлжилж байна.

Хоёрдугаар улирлын амралт 4-р сарын 6-10-ныг дуустал үргэлжилнэ. Харин үүнээс өмнө ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ. 

2025-2026 оны хичээлийн жилд I-V анги 34 долоо хоног, VI-IX анги 35 долоо хоног, X-XII анги 36 долоо хоног тус тус хичээллэнэ.

Энэ хичээлийн жилийн бүтцийн хуваарьтай танилцана  уу.

#хичээлийн жил #сурагчдын амралт #нэгдүгээр улирлын амралт