Ямар K-Drama дүр хамгийн сайн өрөөний хамтрагч болох вэ?


Т.Онон | YOLO.MN
2025-09-12

Коллеж, их сургууль буцаад хичээлдээ орж байгаа энэ үед дотуур байрны амьдрал эргэн ирдэг. Хүн бүр л цэвэрч, эелдэг өрөөний хамтрагч хүсдэг шүү дээ. Тэгвэл эдгээр K-drama-ийн дүрүүд хамгийн шилдэг өрөөний хамтрагч болно.

1. "The Business Proposal"-ын Жин Ён Со
Тэр бол дэгжин, загварлаг, сайхан сэтгэлтэй, даруухан нэгэн. Жин Ён Со-той хамт амьдрахыг хүсэхгүй хүн байна гэж үү? Тэр таны сурлагад тусалж, хамгийн хүнд өдрүүдэд ч таныг урамшуулах өрөөний хамтрагч байх болно.

2. "True Beauty"-гийн Хан Со Жүн
Харизматай атлаа жаахан нэгнийг өрөөний хамтрагчаараа байлгамааргүй байна гэж үү? Эхэндээ тийм ч таатай санагдахгүй байж болох ч итгэлийг нь нэг л олчихвол хэзээ ч эргэж буцахгүй. Тэр бол найдвартай бөгөөд хэцүү бэрхийг хамт туулдаг өрөөний хамтрагч.

3. "Weightlifting Fairy Kim Bok Joo"-гийн SWAG баг
Идэх дуртай найз нөхдийн бүлэг өрөөний хамтрагч болохоос илүү сайхан зүйл гэж үгүй. Жоохон л өвдөж байгаа юм шиг харагдвал таны сэтгэл санааг сэргээхийн тулд бүтэн найрын ширээ засаад тавьчихна.

4. "My Lovely Sam Soon"-ы Ким Сам Сүн
Бодитой, практик, бас үнэхээр хөгжилтэй нэгэн болох Ким Сам Сүн эхэндээ жаахан хэцүү хамтрагч байж болох ч санаа зоволтгүй. Түүний хийдэг амтат нарийн боовны амссан бол түүнийг уучлах л болно.

5. "Hometown Cha Cha Cha"-гийн Хон Ду Шик
Хэрэв өрөөний хамтрагчаараа Хон Ду Шикийг авбал та азын тэнгэртэй учирсан байна гэсэн үг. Тэр бол бүх зүйлийг чаддаг хүн. Өрөөнд чинь ус алдаад байна уу? Зүгээр дээ, Ду Шик засчихна. Хичээл нь хэцүү байна уу? Хон Ду Шик тусална. Түүний өгөөмөр зан, тусч сэтгэлийг дутуу үнэлж болохгүй.

6. "Undercover High School"-ын Жон Хэ Сён
Нууц тагнуул өрөөний хамтрагчтай байна гэдэг өөрөө л дажгүй хэрэг. Тэгээд тэр хамтрагч таныг нууц даалгаврууд дээр авч явлаа гэж төсөөл дөө, жинхэнэ утгаар адал явдлаар дүүрэн амьдрал гэсэн үг.

7. "Love Scout"-ын Ю Үн Хо
Хон Ду Шик шиг бүх зүйлд сайн нэгэн гэдэг утгаараа Ю Үн Хо ч бас маш сайн өрөөний хамтрагч байх байсан. Тэр хамгийн шилдэг өрөөний хамтрагч байхын төлөө бүхнээ зориулна.

8. My Sweet Mobster’-ын бүлэг
Энэ бүлэгтэй хамт байхад чимээгүй өдөр хэзээ ч байхгүй. Гэхдээ энэ нь тэднийг үнэхээр гайхалтай өрөөний хамтрагч болгодог. Өөр өөр зан чанарууд нийлээд сонин боловч маш сайн зохицдог.

#K-Drama