Маргааш Монгол–Японы хамтарсан Соёлын фестиваль болно


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Монгол–Японы хамтарсан Соёлын фестиваль 9 сарын 13-ны өдөр Хүүхдийн урлан бүтээх төвд зохион байгуулагдана.

Соёлын фестивалийг Улаанбаатар эрдэм их сургууль, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Тус фестивальд Япон улсаас дүрслэх урлаг, соёл урлагийн чиглэлийн 11 уран бүтээлчид хүрэлцэн ирж хүүхэд багачуудад зориулсан олон сонирхолтой соёлын хөтөлбөрүүдийг толилуулна.

Фестивалийн онцлох үйл ажиллагаанууд:

  • Япон уран бүтээлчдийн дуу, бүжгийн үзүүлбэр
  • Япон ханз уран бичлэгийн үзүүлбэр
  • Монгол уран бичлэгийн үзүүлбэр
  • Японы Соёлын тухай илтгэл
  • Японы ард түмний зан чанар, хоолны соёл, хөдөө аж ахуйн тухай илтгэл
  • Япон соёлын хамгийн сүүлийн бүтээлүүд, аялал жуулчлалын газруудын тухай илтгэл
  • Монгол гэрийн агуулга, Монгол гэрийг барих ёсон
  • Орос оюутнуудын дуу, хөгжим, бүжгийн үзүүлбэр
  • Хувцас загварын үзүүлбэр
  • Япон үндэстний Кимоно хувцсыг өмсөх аргачлал
  • Төвийн багш, сургагчдын уран бүтээлийн үзэсгэлэн

#Монгол–Японы Соёлын фестиваль