Rosé түүх бүтээв: MTV VMAs-д анх удаа K-pop уран бүтээлч “Жилийн шилдэг дуу” шагнал хүртэв


Т.Онон | YOLO.MN
2025-09-08

BLACKPINK-ийн Rosé 2025 оны MTV Video Music Awards-д түүхэн ялалт байгууллаа.

Rosé “APT.” дуугаар Song of the Year шагнал авсан бөгөөд энэ нь VMA-ийн гол ангилалд ялсан анхны K-pop уран бүтээлч болж байгаа нь энэ юм.

Гялалзсан алтан даашинзтай тайзнаа гарсан Rosé хэлэхдээ:

“Би итгэж чадахгүй байна,” гээд Bruno Mars-д талархал илэрхийлсэн. Мөн тэрээр: “Энэ мөч бол бүх хичээл зүтгэл, хөдөлмөрийн минь шагнал мэт санагдаж байна” гэв.

Мөн хамтлагийн гишүүд болон продюсер Teddy-д талархав:

“Teddy, би шагнал авлаа. Хамтлагийн гишүүдээ, би шагнал авлаа. Баярлалаа, та нартаа хайртай шүү”

Rosé энэ жил нийт 8 ангилалд нэр дэвшсэн бөгөөд BLACKPINK-ийн бүх гишүүд өөрийн соло дуугаар Best K-pop ангилалд нэр дэвшсэн. Харин Lisa гурав дахь удаагаа ялалт байгуулж, “Born Again” дуугаар Doja Cat ба Raye-тай хамт шагнал хүртжээ.

Тэрбээр 2021 онд “LALISA”, 2022 онд “Rockstar”, 2025 онд “Born Again” дуугаар тус тус энэ шагналыг авсан байна. Ингэснээр тэрбээр VMA-ийн түүхэнд хамгийн олон удаа Best K-Pop шагнал хүртсэн K-pop уран бүтээлч болжээ. 

#BLACKPINK #Rosé