Насанд хүрэхэд хэрхэн бэлдэх вэ:14 шилдэг зөвлөгөө


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Хэрвээ чи өсвөр насны хүүхэд бол "насанд хүрэх" гэх ойлголт аймшигтай сонсогдож магадгүй. Гэхдээ энэ талаар хэт их стрессдэх шаардлагагүй. Чиний өсвөр нас бол насанд хүрсэн хойноо амьдралыг илүү амар хялбар болгоход туслах сайн зуршлуудыг төлөвшүүлэх хамгийн тохиромжтой үе юм.

1. "Өсөлтийн сэтгэлгээ"-г төлөвшүүл.

Алдаанаасаа суралцаж, өөрийгөө хөгжүүл. Чи алдаа гаргах нь тодорхой — энэ бол зүгээр. Энэ нь амьдралын нэг хэсэг. Алдаагаа дүгнэн шинжилснээр ирээдүйд дахин тийм нөхцөл байдалд орохгүй байж чадна.

Сөрөг сэтгэлгээг арилгах нь өсөлтийн сэтгэлгээний чухал хэсэг. Жишээ нь, "Би үүнийг хэзээ ч хийж чадахгүй" гэхийн оронд "Би энэ удаа алдаа гаргасан, гэхдээ эцэст нь би үүнийг ойлгож чадна" гэж хэлээрэй.

Алдаа гаргасан үедээ өөрийн бурууг хүлээ. Хэрвээ чи шалтаг тоочиж эсвэл бусдад буруугаа тохвол хөгжих, суралцах боломжоо алдана.

2. Цагийн менежментийн ур чадвараа сайжруул.

Үйл явдал, даалгавар, ажил төрөл зэргээ төлөвлөхийн тулд хуанли ашигла. Хүүхэд байхдаа эцэг эх чинь чиний цагийг зохицуулдаг байсан бол одоо чи өөрөө бүх зүйлээ зохион байгуулж сурах хэрэгтэй. Хичээл, ажлын хуваарь, арга хэмжээ гээд бүх зүйлээ утасныхаа хуанли дээр төлөвлөж заншаарай.

Мөн сэрүүлэг тохируулж, мартдаг зүйлийг дахин марталгүй хяналттай байж болно.

Амралтын цагаа ч гэсэн төлөвлөж бичихээ мартуузай — өөртөө зориулсан цаг хэрэгтэй шүү.

3. Ирээдүйн ажлын талбараа эртнээс бодож эхэл.

Чи юунд чадвартай, юу сонирхож байгаагаа илрүүл. Тэр чадвар, сонирхлоо хэрхэн ажил мэргэжил болгох боломжтойг судал. Жишээ нь, чи кафед ажиллаж байхдаа самбар дээр бичих дуртай бол энэ нь график дизайн, маркетинг эсвэл сошиал медиа руу хөтлөх магадлалтай.

Одоогийн шийдвэр чинь эцсийнх биш. Олон хүн насанд хүрсэн хойноо ч ажлаа сольдог. Гэхдээ эртнээс сонголтоо багасгавал ирээдүйд хэрэгтэй.

4. Орлого зарлагаа төлөвлө.

Одооноос эхлэн төсөв гаргаж сурвал санхүүгийн зуршил чинь сайн болно. Цалингаа авмагцаа бүгдийг нь үрэхгүйгээр хадгаламжтай аль болох эрт болоорой. Орлого зарлагаа тооцоол.

  • Шаардлагатай зардал: Жишээ нь, гар утасны төлбөр гэх мэт.
  • Хадгаламж: Орлогын 20-30%
  • Сонголттой зардал: Кино, концерт, хоол захиалах зэрэг

5. Харилцааны ур чадвараа сайжруул.

Өөр өөр орчин, хүмүүсийн дунд хэрхэн харилцахаа сур. Насанд хүрсэн амьдралд олон янзын хүмүүстэй харилцах хэрэг гарна. Тиймээс одооноос олон янзын нөхцөлд өөрийгөө тавьж үз — өндөр настай хүмүүстэй ярилцах дадал хийвэл харилцаа илүү үр дүнтэй болдог.

Орон нутгийнхаа олон нийтийн үйл ажиллагаанд оролцвол янз бүрийн хүмүүстэй харьцаж сурна. Жишээ нь, орон нутгийн улс төрийн кампанит ажилд сайн дураараа оролцох нь харилцааны маш сайн туршлага болно.

6. Хоол хийж сур.

2–3 төрлийн амархан, эрүүл хоол хийхийг сур. Үргэлж гадуур хооллох нь төсөвт их дарамт өгдөг. Тиймээс өөрт тань таалагддаг, хийхэд хялбар хэдэн хоолыг сурч аваарай.

  • Шпагетти хийж сур — амархан бөгөөд үндсэн хоол. Зүгээр л гоймон, соус байхад хангалттай.
  • Өндөг — хямдхан, олон янзаар хийж болдог. Өглөөний цайг оройн хоол болгон идэхэд ч зүгээр.
  • Ногоотой хуурга хийгээд үз — будаа, мах, янз бүрийн ногоо, соус зэргийг өөрчилснөөр хоолоо төрөлжүүлж болно.

7. Гэртээ цэвэрхэн байлгах дадалтай бол.

Өдөрт 10-хан минут цэвэрлэх зуршилтай бол. Хэрвээ чи тогтмол бага багаар эмхэлж сурвал цэвэр цэмцгэр байдал хэзээ ч хүнд ачаа болохгүй.

  • Өглөө орноосоо босонгуутаа ороо хураа. Энэ бол өдрийн эхний амжилт.
  • Унтахынхаа өмнө 5–10 минут цэвэрлэ. Таймер тавиад ажиллаж болно.
  • Байнга хэрэглэдэг зүйлсээ өөрт тохирсон, хэрэглээтэй уялдуулсан байдлаар байршуул. Жишээ нь, үргэлж хүрмээ хаалганы дэргэд шиддэг бол дэгээ өлгөж шийдэж болно.

8. Интернэт орчин дахь дүр төрхөө цэвэрлэ.

Ажлын эсвэл сургуулийн захирал харахад ичгэвтэр зүйлсийг устга. Хүмүүс сошиал хаягийг чинь шалгадаг. Тиймээс өөрийн нэрээр хайлт хийгээд сөрөг сэтгэгдэл төрүүлж болох бичлэг, зураг, таг зэргийг устгаарай.

  • LinkedIn хаяг нээ — энэ нь гүүглд хамгийн түрүүнд гардаг мэргэжлийн хуудас болдог.
  • Том болсон хүний хаягтай бол. Жишээ нь, “kawaicutie7” гэх мэт нэр ирээдүйд таагүй сэтгэгдэл төрүүлнэ.

9. Өөрийгөө хөглөдөг хоббитой бол.

Хобби нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, хамт олон олж өгөх ач холбогдолтой. Насанд хүрэхэд ижил сонирхолтой хүмүүстэй холбогдох хэцүү болдог. Харин хоббитой бол хаана ч очсон нийтлэг сонирхлоороо нэгдэх боломжтой.

  • Жишээ нь, гадаа байгальд дуртай бол цэцэрлэгжүүлэлт сонирх.
  • Жүжиглэх дуртай бол community театрт оролц.

10. Орон нутгийнхаа үйл хэрэгт оролц.

Олон нийтийн сайн сайхны төлөө ажиллах нь хэрэгцээтэй мэдрэмжийг төрүүлдэг. Зүгээр л сургуулийн заавраар бус, үнэхээр сэтгэлээсээ оролцох сонирхолтой салбараа ол.

  • Хэрвээ хүрээлэн буй орчинд дуртай бол хог цэвэрлэх багт нэгд.
  • Амьтанд хайртай бол амьтны төрийн бус байгууллагуудад сайн дурын ажил хий.
  • Асрамжийн газар, өндөр настнуудын асрамжид залуу хүмүүсийг их дуртай хүлээж авдаг.

11. Стрессийг зөв удирдах аргуудыг сур.

Эерэг аргаар стрессээ удирдаж сурвал, муу зуршлаас зайлсхийж чадна. Хүмүүс архи, мансууруулах бодис зэрэгт хялбар буруу гарц олдог. Харин дараах аргуудыг туршаарай:

  • Эрүүл цагт унтаж амрах.
  • Өдөр бүр хэдхэн минут тэмдэглэл хөтөл.
  • Амьсгалын гүн дасгал хийгээрэй.
  • Байгаль дунд алхах (20–30 минутын байгалийн орчин стрессийн гормоныг бууруулдаг нь нотлогдсон).

12. Идэвхтэй амьдралын хэв маягтай бай.

Өдөрт дор хаяж 1 цаг хөдөлгөөнтэй бай. Энэ 1 цагийг нэг дор хийх шаардлагагүй — өдрийн турш жижиг хөдөлгөөнүүдээр хувааж болно:

  • Шат ашиглах
  • Машин унахын оронд алхах, дугуй унах
  • Өрөөндөө хөгжим дээр бүжиглэх
  • Зар сурталчилгааны үеэр суниах, үсрэх
  • Подкаст сонсонгоо гадаа алхах

13. Бүх хүнд эелдэг, хүндэтгэлтэй ханд.

Хэнтэй ч таарсан сайхан сэтгэл гаргаж бай. Санамсаргүй хүнээс гарсан эелдэг байдал хэзээ ч мартагддаггүй. Энэ нь зөвхөн нөгөөдөө ч биш, өөрт чинь ч аз жаргал авчирдаг.

  • Хэн нэгэн чамд муухай хандсан ч магадгүй тэр хүн ажилгүй болсон, эсвэл ойрын хүн нь өвдсөн байж болно. Хүмүүсийн амьдралд гэрэл гэгээ нэмэх гэж хичээгээрэй.

14. Урт хугацааны найз нөхөрлөлийг хадгал.

Найзууд сэтгэл санааг дэмжиж, аз жаргал өгдөг. Сургуулиа төгсөөд холдсон ч жилд 1–2 удаа уулзаж байхыг хичээгээрэй.

  • Том болсон хойно найз нөхөд олж авах хэцүү болдог. Харин спортын баг, хоббигийн бүлэгт нэгдэж болно.
  • Хэрвээ шүтлэгтэй бол сүм, шашны байгууллагад элс.
  • Онлайн найзууд олон байлаа ч, биечлэн уулзах орон нутгийн найзууд хэрэгтэй.

#насанд хүрэх