Киану Ривз гэж хэн бэ?


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-09-03

“Matrix”, “John Wick” зэрэг олон адал явдалт киногоороо бидний хүндэтгэлийг хүлээдэг Киану Ривз гэж хэн бэ?

Киану Чарльз Ривз /Keanu Charles Reeves/ бол Канадын нэрт жүжигчин, хөгжимчин юм. Тэрээр 1964 оны есдүгээр сарын 2-нд төрсөн бөгөөд түүний ээж загвар зохион бүтээгч, аав нь жүжигчин байжээ. Түүнийг 3 настай байхад аав нь хар тамхины хэргээр шоронгийн хаалга татсан байна.

Киану Ривз басс гитар тоглодог бөгөөд Dogstar болон Becky зэрэг хамтлагт хөгжим тоглож байсан. Урлагийн сургуульд элсэн орж суралцаж байсан боловч төд удалгүй хөөгдсөн. Тийм учраас түүнд ахлах, их дээд сургуулийн диплом байдаггүй. Гэвч тэрээр жүжигчин болох мөрөөдлөө орхиогүй юм. Мөрөөдлөө хаяагүйн үр дүнд одоо бидний хайр хүндэтгэл хүлээсэн жүжигчин болсон билээ.

Түүний уран бүтээлээс дурдвал Point break (1991), Speed ​​(1994), John Wick франчайз (2014-2021), Devil's Advocate (1997), Constantine (2005), The Matrix (1999-2003) юм.

Олон үзэгчдийн хүндэтгэлийг хүлээх бас нэгэн том шалтгаан бол тэрээр бидний дунд амьдардаг эгэл нэгэн гэдгийг хүн бүр мэддэг билээ. Түүний хөрөнгө 300 гаруй сая ам.доллароор хэмжигддэг боловч эгэл хүмүүсийнхээ нэгэн адил метрогоор зорчиж, бургерт дугаарлаж, гудамжинд таарсан хүмүүстэй эелдгээр яриа өрнүүлдэг нэгэн билээ. Мөн маш өглөгч бөгөөд сайн үйлсийн аян, сайн дурын үйл ажиллагаанд байнга хамрагддаг.

Тэрээр Матрикс цувралаас олсон нийт ашиг болох 114 сая ам.долларынхоо 80 сая ам.долларыг нь тусгай эффектийн баг болон арын албаны ажилчиддаа баярласан талархсанаа илэрхийлэн өгч байжээ. Мөн мотоциклд маш дуртай бөгөөд "Matrix" кинонд орлон тоглогчоор ажилласан 12 хүнд "Harley-Davidson"-ын мотоциклыг бэлэг болгон өгч байсан юм.

#Hollywood