Сайн дурын багт залуусыг бүртгэж байна


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

KOICA-ийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, контент бэлтгэх, төслийн арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх “KOICA Supporters : Ko-Mong (KOICA Монгол дэмжигчид)”-ийг бүртгэж байна.

Ko-Mong нь KOICA-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг олон нийтэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх зорилготой залуусын сайн дурын баг юм.

KOICA Supporters : Ko-Mong нь олон улсын хөгжлийн хамтын ажиллагаанд оролцож, контент бүтээлч чадвараа хөгжүүлэх, олон улсын байгууллагатай хамтран ажиллах онцгой боломж юм.

Үндсэн даалгавар / Mission 

  • KOICA-ийн үйл ажиллагаа, төслийн үр дүнг олон нийтэд сурталчлах(share, repost)
  • Нийгмийн сүлжээнд (Facebook, Instagram гэх мэт) контент бэлтгэх, нийтлэх
  • KOICA-ийн арга хэмжээ, төсөлтэй холбоотой эвентүүдэд оролцож дэмжлэг үзүүлэх
  • Монголын залуусын дунд олон улсын хамтын ажиллагааны үнэ цэнийг түгээх

Ямар үйл ажиллагаа хийх вэ?

  • Бичлэг, зураг, постер, блог зэрэг олон төрлийн контент бүтээх
  • KOICA-ийн хэрэгжүүлж буй төслүүд дээр интервью, сурвалжлага хийх
  • Албан ёсны арга хэмжээ, эвентэд сайн дурын зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх
  • Бусад дэмжигчидтэй хамтран багийн төсөл, сошиал кампанит ажил хэрэгжүүлэх

Дэмжлэг ба урамшуулал

  • KOICA-аас албан ёсны сертификат олгоно.
  • Сайн дурынхны ажилд шаардлагатай сурталчилгааны материал, брэндинг бүтээгдэхүүн (Hoodie, T-shirt, тэмдэг, блокнот... гэх мэт) хангана.
  • Үйл ажиллагааны зардал, цалин олгохгүй боловч идэвхтэй оролцогчдод урамшууллын шагнал, дурсгалын зүйлс, онцлох сайн дурынхны өргөмжлөл олгоно.
  • KOICA-ийн албан ёсны сувгуудаар таны бүтээсэн контент нийтлэгдэж, олон нийтэд хүрэх брэндинг, сурталчилгааны боломж бий болно.
  • Networking хөтөлбөрт хамрагдах

 Бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

#сайн дурын ажил