Ариун устай Air Max 97: "JESUS SHOES"


Миау | YOLO.MN
2019-10-13

АНУ-ын Нью Йорк хотын "MSCHF" хэмээх бүтээлч лабелийн хамт олон Nike Air Max 97 загварын пүүзэнд ариун ус суурилуулан худалдаанд гаргасан бөгөөд худалдаанд гарснаас хэдхэн минутын дотор зарагдаж дууссан байна. Энэхүү бүтээлийн анхны үнэ 1425 ам.доллар хэдий ч одоогоор  зөвхөн www.stockx.com сайтаас дуудлага худалдаагаар худалдан авах боломжтой. Дуудлага худалдаа эхлэх үнэ 3000 ам.доллар. 

Пүүзны уланд харагдаж буй энэхүү ариун усыг Иордан голын дээжээс авч, номлогчоор адислуулж, илүү гоё харагдуулах үүднээс үл ялиг цэнхэр өнгийн туяа оруулсан байна. 

Библийн Матайн 14:25 номлол дээр Есүс усан дээр алхаж байгаа болон түүнээс цус дусалж байгаа талаар дурддаг. Тэгвэл "MSCHF" лабелийн хамт олон үүнээс санаа аван "Jesus Shoes" хэмээх хачирхалтай нэртэй бүтээлээ урлажээ. Анхилам үнэртэй улавч, үдээснээс нь унжих цовдлуулсан Есүсийн тэмдэг, Поп лам нарын өмсдөг улаан гутлыг илэрхийлсэн улавч зэрэг гайхалтай нарийн чимэглэлүүдтэй. Мөн хайрцган дээрээ сахиусан тэнгэр, Католик шашны санваартнуудын ашигладаг албан ёсны тамга зэргийг дүрсэлсэн байдаг. 

 

Тухайн загварыг бүтээсэн дизайнер хэлэхдээ:

"Энэхүү пүүзний загварын санаа нь Nike компанитай ямар ч холбоогүй. Бид ARIZONA X ADIDAS-н хамтарсан бүтээлийг хараад спортын хувцасны бренд ундааны компанийг сурталчилж байна шүү дээ гэж бодсон. Тэгээд л энэ төрлийн зах зээл ямар гаж болчихсон юм бэ гэдгийг олон түмэнд харуулахыг хичээсэн юм."

Ингээд энэхүү урлагийн бүтээлтэй илүү ойроос танилцацгаая.

Мөн та "Jesus Shoes"-н талаар илүү дэлгэрэнгүйг харахыг хүсвэл ЭНД дарна уу. 

Эх сурвалж: www.foxnews.com

#Sneakers #Nike