Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 306 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Тухайлбал, цахим зараар насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байсан бүлэг этгээдийн үйлдлийг илрүүлж, шалгасан байна. Тодруулбал, 2024 оны 6-10 сарын хугацаанд цахим орчинд “Санхүү авна” гэх зар мэдээллийг байршуулж насанд хүрээгүй охидын эмзэг байдлыг далимдуулан бусдад биеийг нь үнэлүүлж байсныг илрүүлсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий 4 этгээд цахим зарын дагуу холбогдсон этгээдэд насанд хүрээгүй охидыг хүргэж өгөх нэрээр залилах, дээрэмдэх, эд хөрөнгийг авахаар заналхийлэх, хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоожээ.
Улмаар Эрүүгийн хуулийн 12.3 зүйлд заасан бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг үйлдсэн болон болон бусад хууль бус үйлдлүүдэд яллагдагчаар татан энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд гэр бүлийн хараа хяналт сул охидыг эрхшээлдээ оруулж хохирогч болгож буй тул эцэг, эх асран хамгаалагчид хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!