PewDiePie Youtube-д 100 сая дагагчтай болж шинэ амжилт тогтоов


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2019-08-27

Цахим ертөнц тэр дундаа Youtube-д PewDiePie нэрээр танигдсан Швед гаралтай Феликс Кжиллберг 100 сая дагагчтай болж нэгэн шинэ дээд амжилтын эзэн болов.

Энэ нь Youtube-ийн түүхэнд анх удаа бие даасан уран бүтээлч 100 сая дагагчтай болж буй тохиолдол юм. Хэдийгээр өнгөрсөн 5-р сард Энэтхэгийн T-Series суваг 100 сая дагагчтай болсон ч энэ нь дуу бичлэгийн компаний суваг билээ.

Тэрээр өөрийн сувгаа өнгөрсөн 9 жилийн хугацаанд тасралтгүй хөгжүүлж байгаа бөгөөд цахим тоглоом, meme зэрэг төрлийн бичлэгүүдийг оруулдаг. 2013 онд тэрээр хамгийн анхны 10 сая дагагчтай Youtube сувгаар тодорсон бөгөөд үүнээс гурван жилийн дараа мөн л хамгийн анхны 50 сая дагагчтай Youtube суваг болж урьд өмнө нь хаана ч байгаагүй амжилтыг тогтоож байсан түүхтэй. 

100 сая дагагчтай болсны дараах хамгийн эхний бичлэг

Одоогийн байдлаар хамгийн олон дагагчтай Youtube сувгаар 109 сая дагагчтай T-Series нэрлэгдэж байна. Өнгөрсөн жилээс эхлэн PewDiePie болон T-Series хоорондын өрсөлдөөн цахим орчинд өрнөж эхэлсэн ба багагүй хугацааны туршид PewDiePie тэргүүллээ хадгалж байсан ч өнгөрсөн 3-р сард дагагчийн тоогоороо T-Series-т гүйцэгдсэн юм.

Эх сурвалж: CNET

#PewDiePie