Чанартай, сайн зохиогдсон киноны арын дуунууд зөвхөн кино цувралуудыг тодотгоод зогсохгүй үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн байдаг билээ. Бүр зарим үзэгчид киноноосоо илүү дуунд нь дурлаж хүлээх нь ч бий. Тэгвэл өнөө цагт ямар гадаад кинонуудын арын дуу бидний сэтгэлд хоногшин үлдсэн байдгийг санацгаая.
Stranger Things
Netflix-ийн нэр хүндтэй аймшгийн болон шинжлэх ухааны уран зөгнөлт тус цувралд Kyle Dixon болон Michael Stein (Survive хамтлагийн гишүүд) хөгжмийг нь зохиосон байна. Энэ аялгууг төгсгөлийн хэсгүүд дээр ч сонсож болно. Тус цуврал нь 1980-аад оны үед өрнөдөг тул энэ ая нь тухайн үеийн хэв маягийг харуулахын зэрэгцээ John Carpenter-ийн бүтээлүүдтэй адилхан нууцлаг хэв маягийг илэрхийлсэн байдаг. Мөн 2017 онд Stranger Things “outstanding original main title theme music” төрөлд Emmy шагнал хүртсэн.
Euphoria-“Still Don’t Know My Name” by Labrinth
HBO-ийн Euphoria цувралын дуу Labrinth-ийн “Still Don’t Know My Name” нь цувралын сэтгэл хөдлөлийн гүн гүнзгий мэдрэмж, заримдаа сэтгэл түгшээсэн уур амьсгалыг мэдрүүлдэг. Энэхүү дуу нь дүрүүдийн сэтгэл зүйн хямрал, залуучуудын амьдралын нарийн төвөгтэй харилцааг тодотгож үзэгчдэд тус киноны ертөнцөд татагдах мэт мэдрэмжийг өгдөг. Labrinth-ийн хоолой болон зохиомж нь Euphoria-ийн өвөрмөц хэв маягийг тодотгоод, орчин үеийн залуучуудын хэв маягтай сайн зохицсон байдаг.
‘Wednesday’ - “Title Sequence” by Danny Elfman
1960-аад оны эхний ‘The Addams Famil цуврал нь телевизийн түүхэн дэх хамгийн алдартай гол дууны нэгтэй байсан ч энэ жагсаалтад Netflix-ийн алдарт цуврал ‘Wednesday’ хэрхэн тухайн гэр бүлийн өвөрмөц хэв маягийг орчин үеийн болгосныг онцолж байна. Tim Burton-ы бүтээл болсон уг цувралын гол хөгжим нь Danny Elfman-ы зохиосон бүтээл юм. Elfman нь Burton-той олон жил хамтран ажилласан бөгөөд ‘The Nightmare Before Christmas’, ‘Edward Scissorhands’, ‘Beetlejuice’ зэрэг кинонууд болон олон алдартай кино, цувралын хөгжим бичсэнээрээ алдартай.
La La Land -“City of Stars” by Ryan Gosling & Emma Stone
La La Land киноны хамгийн дурсамжтай дуу бол City of Stars. Ryan Gosling, Emma Stone хоёрын дуулсан уг бүтээл нь хайр дурлал, уран сайхны уур өнгө аясыг тодотгон илэрхийлдэг. Хэдийгээр дуу энгийн аялгуутай ч киноны гол сэдэв болох мөрөөдлөө дагах, хайрын үнэ цэнэ зэргийг маш сайн шингээн үзэгчдэд хүрч чадсан байдаг.
Game of Thrones
Энэхүү цуврал нь HBO-гийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг билээ. Цувралын хөгжмийг Германы хөгжмийн зохиолч Ramin Djawadi бичсэн бөгөөд хамгийн алдартай бүтээл нь эхлэлд эгшиглэдэг Main Title хөгжим юм. Том найрал хөгжим, хүчтэй аялгуу нь хаант улсуудын хоорондын ширүүн тэмцэл, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнийг илэрхийлдэг. Энэхүү хөгжим нь зөвхөн кинонд төдийгүй дэлхийн хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзлэн олон шагнал хүртсэн.
Squid game
Netflix-ийн 2021 онд нээлтээ хийсэн тус драм цуврал дэлхий даяар асар том амжилтанд хүрч, соёлын нэгэн үзэгдэл болсон. Цувралын хөгжмийн ерөнхий найруулгыг Jung Jae-il хийсэн. Тус цувралд ашиглагдсан хөгжим Way Back Then бүтээл нь хүүхдийн тоглоомын өнгө аясыш агуулсан ч цус урссан аймшигт тоглоомуудтай огцом эсрэгцэл үүсгэдэг. Энэ нь үзэгчдэд гүн сэтгэл хөдлөл, айдас төрүүлж, киноны уур амьсгалыг улам хүчтэй болгодог билээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!