Мэнни Пакьяо "Physical Asia" реалити шоу нэвтрүүлгээс гарав


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Дэлхийд алдартай Netflix компани болон Өмнөд Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл болох "Physical 100" реалити шоу олны анхаарлыг татаж байв. Анх 2021 онд дэлгэцнээ гарсан алдарт "Squid Game" цувралаас санаа авч 2023 онд хийсэн эхний бүлэгт 100 оролцогч 300 сая воны ялагч болохын төлөө хүч бяраа сорьдог. 

Тэгвэл энэ жил дээрх нэвтрүүлгийн үргэлжлэл болгож "Physical Asia" реалити шоуг хийж байгаа бөгөөд энэ удаа зөвхөн солонгосчууд бус найман орны төлөөлөл оролцож байна. Энэ жилийн шагналын хэмжээ нэг тэрбум солонгос вон гэжээ.

Тодруулбал Австрали, Филиппин, Тайланд, Өмнөд Солонгос, Монгол, Япон, Индонез болон Турк Улсаас баг оролцож байна.

Багийн ахлагчдаар:

  • Manny Pacquiao (Филиппин) — Мэргэжлийн боксын дэлхийн аварга асан домогт тамирчин.
  • Robert Whittaker (Австрали) — холимог тулааны UFC холбооны дунд жингийн аварга асан, холимог тулааны мастер 
  • Kim Dong‑hyun (Өмнөд Солонгос) — Өмнөд Солонгосын холимог тулаанч асан, “Physical: 100” анхны улирлын шүүгчдийн нэг байсан. 
  • Yushin Okami (Япон) — холимог тулааны дэлхийн аварга асан, багийн удирдагч.
  • Superbon Singha Mawynn (Тайланд) — Муай Тай боксын дэлхийн аварга, Тайланд багийн удирдагч.
  • Recep Kara (Түрк) —Олон улсын бөхийн аварга, Туркийн үндэсний спорт тосон бөхийн дөрвөн удаагийн аварга (oil wrestling) 
  • I Gede Dharma Susila (Индонез) багийг тэргүүлж байгаа ба “Mr Indonesia 2018”-ын аварга, Индонезийн тулааны урлагийн мастер, фитнессийн тамирчин.
  • Orkhonbayar Bayarsaikhan (Монгол) — Монгол Улсын үндэсний бөхийн тамирчин, фитнессийн багш.

Мөн скелетоны төрлөөр өвлийн олимпын аварга болж байсан Юн Сүн Бин, "Physical 100" реалити шоуны хоёрдугаар улирлын ялагч Амоти зэрэг хүмүүс оржээ. 

"Physical Asia" шоу нэвтрүүлэгт эх орноо төлөөлж оролцож буй Монголын баг бүрэлдэхүүнд: 

  • Монгол Улсын арслан Б.Орхонбаяр
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил
  • 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн
  • Гар бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн
  • Жүдогийн Үндэсний шигшээ багийн тамирчин А.Адьяасүрэн
  • МУГЖ, уран нугараач Э.Лхагва-Очир нар оролцож байна.

Филиппин багийн ахлагч Manny Pacquiao шоуны 5-р ангиас нэвтрүүлгийг орхисон байна. Шалтгаан нь “улсын үүрэг” буюу өөрийн орны ажил, үүрэг хариуцлага гэж тайлбарласан байна. Мөн багийнхнаасаа уучлал хүсэж багийн төлөө тэмцсэндээ бахархсан гэжээ.

Түүний оронд Justin Hernandez нэртэй CrossFit -ийн тамирчин Филиппин багийн ахлагчаар орж иржээ.

“Physical Asia” шоу нь нийт 12 ангитай. Цацалтын хуваарь:

  • 1–4 дугаар анги: 2025 оны 10 сар 28, 16:00
  • 5–6 дугаар анги: 2025 оны 11 сар 4, 17:00
  • 7–9 дугаар анги: 2025 оны 11 сар 11, 17:00
  • 10–12 дугаар анги (төгсгөлийн ангиуд): 2025 оны 11 сар 18, 17:00

#Physical Asia