Саудын Арабын Эр-Рияд хотноо болсон “Esports World Cup 2025” дэлхийн цомын тэмцээний “Counter Strike 2” төрөлд Монголын The MongolZ баг аварга боллоо.
Энэ тэмцээн нь нийт 1,250,000 ам.долларын шагналын сантай бөгөөд шилдэг 16 баг оролцсон.
The MongolZ багийн хувьд финалын шатанд Турк улсын “Aurora Gaming” багийн эсрэг “Best of 5” буюу таван “map”-аар ялагчийг тодруулах журмаар тоглож 3:0 харьцаагаар хожлоо.
Эхний үе буюу өөрсдийн сонгосон Mirage map дээр 16:14 /нэмэлт цаг/ тооны харьцаатайгаар ялалт байгуулсан.
Харин хоёрдугаар үед эсрэг багаа өөрсдийнх нь сонгосон Dust II map дээр 13:9 тооны харьцаагаар буулган авсан юм.
Гурав дахь Nuke map дээр тэд 13:4 тооны харьцаатайгаар ялалт байгуулснаар энэ тэмцээний аварга болж 500 мянган ам.долларын эзэд болж байна.
Энэ тэмцээний MVP буюу үнэ цэнтэй тоглогчоор М.Содбаяр /Techno4K/ тодорсон.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!