23-р сургуулийн аврагчид "Өсвөрийн Аврагч" тэмцээний аварга боллоо


Сондор | YOLO.MN
2017-09-21

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Өсвөрийн аврагч" тэмцээнийг зохион байгуулах Онцгой байдлын ерөнхий газрын удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын "Өсвөрийн аврагч -2017" тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнийг байран дээрх ажиллагаа бүлгийн жигдрэлтийн үзлэг, мэдлэг сорих  цэг дээрх  ажиллагаа, усанд нэрвэгдэгчидийг аврах цэг дээрх даалгавар гүйцэтгэл, гал түймэр унтраах цэгийн ажиллагаа гэсэн шалгууруудаар дүгнэсэн.

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 11 аврагч бүлгийн нийт 84 сурагч 11 багшийн бүрэлдэхүүнтэй тамирчид оролцсоноос 23 дугаар сургуулийн аврагчид тэргүүн байр эзэлж 117 дугаар сургуулийн аврагчид хоёрдугаарт 72 дугаар сургууль гуравдугаар байрыг тус тус эзлэн  амжилттай оролцлоо.

Өсвөрийн аврагч тэмцээнийг зохион байгуулснаар сурагчдын дунд гамшгийн үед өөрийгөө болон бусдын амь насыг авран хамгаалахад суралцах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олж авах, бие бялдарын хөгжил, шийдвэр гаргах чадвар нэмэгдэх ач холбогдолтой юм.












#School #Өсвөрийн Аврагч #Competition #Teenagers