Болгарын Самоков хотноо Дэлхийн Бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос зохион байгуулдаг 20 хүртэлх насны залуучуудын ДАШТ-н үргэлжилж байна.
Манай тамирчин Э.Одзаяа нь эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд БНСУ-ын Сонг Ёон Вүг 10:0, БНХАУ-ын Кью Вэнжинг 11:0, Анголын Жосет Саса Мавунгуг 10:0-ээр цэвэр ялжээ.
Харин хагас шигшээд Японы Рэй Хошинод 5:4-өөр дийлдсэн ч хүрэл медалийн төлөө Украины Р.Олександраг 9:8-аар ялснаар ДАШТ-ий хүрэл медальтан боллоо.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын хороо
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!