Үндэсний Дээд Лигийн багуудын шинэ тоглогчид, солилцоо


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨЧИГДӨР

Ойрын өдрүүдэд Монголын Үндэсний Дээд Лигийн зарим багуудын шинэ тоглогчдын мэдээнүүд олны анхаарлын төвд байна. Ийм дуулиан, шуугиантай, олны анхаарлыг татаж буйн шалтгаан нь Монголын сагсан бөмбөг сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буйг илтгэж байна. Тэгвэл одоогийн байдлаар аль багууд, ямар тоглогчдын багтаа нэгтгээд байгааг танилцуулъя.

Юун түрүүнд одоогийн байдлаар 4 шинэ тоглогч багтаа авсан SG Apes багийг онцлох хэрэгтэй юм. Дөрвөн шинэ тоглогчдыг доор танилцуулав.

С.Дөлгөөн: Түүний хувьд цэвэр төвийн байрлалд тоглодог, 202см өндөр чадварлаг тоглогч. Өнгөрсөн улиралд  АНУ-ын NCAA-ийн–р дивизоны “Trevecca Trojans” багт тоглож байсан. Мөн “FIBA Asia Cup Qualifiers 2025”-д Монгол улсын шигшээ багаа төлөөлж чухал үүрэг гүйцэтгэн тоголсон төдийгүй БНХАУ-д зохион байгуулагсан “FIBA 3x3 Nations League, Stop-1,2” тэмцээнд U23 насны эрэгтэй шигшээ багт тоглож, хоёр дараалан түрүүлж амжилтаа ахиулсан билээ.

Э.Саруул-Эрдэнэ: Үндэсний Дээд Лигийн 2 удаагийн аварга, Хасын Хүлэгүүд багийн хамгаалан тоглогч, чадварлаг тоглогч тэрээр SG Apes багтай гэрээ байгуулжээ. Сошиал орчинд ишрэлт Метал багтай гэрээ байгуулсан уу?, SP Apes багтай гэрээ байгуулсан уу? гэх будилаан үүсээд байсан бол SG Apes багтай 3 жилийн гэрээ байгуулсан тухайгаа өөрийн сошиал хуудсаараа мэдэгдэв. Түүний хамгаалалтын чадвар өндөр төдийгүй холоос шидэлтийн чадвар их сайн.

Д.Мөнхтүвшин: Үндэсний дээд лигийн 3 удаагийн аварга, Хасын Хүлэгүүд багийн тоглогч тэрээр SG Apes багтай мөн л 2 жилийн гэрээ байгуулав. 2015 оны MVP тоглогчоос эхлээд олон жилийн туршлагатай тоглогч билээ.

Г.Ган-эрдэнэ: Монгол улсын шигшээ багийн холбон тоглогч, Erdenet Miners багийн чухал үүрэг гүйцэтгэгчдийн нэг, Үндэсний Дээд Лигийн  2022-2023 оны аварга тэрээр SG Apes багтай 2 жилийн гэрээ байгуулсан юм. Ирэх улирал SG Apes баг Өлзий-Орших болон Ган-Эрдэнэ гэх 2 чадварлаг холбогчдын сонирхолтой тоглолтыг харах нь ээ.

Бишрэлт метал багийн хувьд багтаа Ч.Маргадыг нэгтгэв. Тэрээр одоо 20 настай, довтлогчийн байрлалд тоглодог, 196 см өндөр. АНУ болон олон улсын түвшинд амжилттай тоглож буй тамирчин юм. 2023 оны ахлах сургуульд сүүлийн жилдээ нэг тоглолтод дунджаар 17 оноо, 7 самбар, 3 дамжуулалт авч байв. Мөн Mid Atlantic Select клубт тоглож, Randolph-Macon College (NCAA Division III) сургуульд тэтгэлэгтэй суралцах эрх авч байсан. “FIBA Asia Cup Qualifiers 2025”-д Монгол улсын шигшээ багтаа тоглон, гялалзсан тоглолтуудыг үзүүлж олныг гайхшруулж байв.

Сэлэнгэ Бодонс багийн хувьд А.Ананд болон Б. Галдан нарыг нэгтгэсэн нь бас л томоохон гэрээ боллоо. А.Анандыг Монголын 3x3 сагсан бөмбөгийн тамирчин гэдгээр олон хүн мэдэх биз ээ. Тэрээр олон улсын түвшинд “Аrcher” нэрээрээ танигдсан билээ. Бүтэн эх сурвалжтай биш ч түүнийг Selenge Bodons багтай жилийн $139,000 цалинтай гэрээ байгуулсан тухай мэдээ явж байгаа. Хэрэв энэ үнэн бол NBA-ын тоглогч Mac Mcclung-ын жилийн цалингаас ч их болж байна.

Харин Б. Галдангийн хувьд 21 настай, холбон тоглогч юм. АНУ-ын Кливленд хотын Сагсан бөмбөгийн “Spire Academy”-д суралцаж, төгссөн. АНУ-ын Akron хотын Hiram College -д суралцдаг. NCAA-н III-р дивизонд коллежоосоо тоглож байгаад ийнхүү “Сэлэнгэ Бодонс” багтай 3 жилийн гэрээ байгуулан Монголдоо иржээ.

Дээрх солилцоо, шинэ тоглогчдыг багтаа нэгтгэсэнг харахад ихэд сонирхолтой лигийн шинэ улирал эхлэх бололтой. Мөн 10-р сарын 1 хүртэл дахиад олон импорт тоглогчид ирж, олон солилцоо болох төлөвтэй байна.

10000 сагсан бөмбөгийн фанатаас энэ улиралд аль багийг дэмжих үү? гэсэн санал авахад SG Apes баг хамгийн их санал буюу 26%-ын санал авчээ. Түүний араас 16% фанат Хасын Хүлэгүүд багт саналаа өгсөн байв.

Эх сурвалж: sg apes, selenge bodons, hoopzone

#Үндэсний Дээд Лиг