Алдарт EXO хамтлагийн гишүүн CHEN Монголд тоглолтоо хийнэ


Б.Саранчимэг | YOLO.MN
ӨЧИГДӨР

Өмнөд Солонгос улсаас гаралтай, дэлхийн алдарт EXO хамтлагийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Фен, үнэнч сонсогчид нь дэлхийн өнцөг булан бүрд байдаг маш том хамтлаг юм. Тэгвэл тус хамтлагийн гишүүн, гол хоолой CHEN манай улсад ирж, хит дуунуудаа сонордуулах гэж байна.

AJFJ энтертайнментын зүгээс “K Vibe In Ub” нэртэй тоглолтыг есдүгээр сарын 6-ны өдөр “SocialPay Park”-т зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тоглолтод зөвхөн Солонгос уран бүтээлчид оролцож байгаа гэдгээрээ онцлогтой. Мөн Chen-ээс гадна хэд хэдэн Солонгос дуучид ирэх ба тэдний хэн болох нь тун удахгүй зарлагдах юм байна.

Сонирхуулахад Chen 2020 онд алдартан бус эхнэртэйгээ гэрлэсэн билээ. Үүнээс хойш дөрвөн сарын дараа эхнэр нь амаржиж анхны хүүхдээ өлгийдөн авсан байдаг. Мөн 2022 онд дахин охинтой болсноор Chen хоёр охинтой болжээ.

Ингээд Chen-ий хит таван дууг сонирхуулъя.

  1. Chen – Best Luck (It’s okey, That’s love OST)

  1. Chen x Punch – Everytime (Descendants of the sun OST)

  1. Chen – Beautiful goodbye

  1. Chen – Hello

  1. Chen x Onestar – May We Bye

Эх сурвалж: AJFJ Entertainment

#EXO #CHEN