Биеийн хэлэмж дотоод сэтгэлийн мэдрэмжийг илэрхийлдэг. Бидний өөрийн мэдэлгүй хийдэг хөдөлгөөн, дохио зангаа, биеийн байрлал нь сэтгэл хөдлөлийн төлөв байдлыг илтгэж чадна. Өөрөөр хэлбэл, бидний бие ихэвчлэн юу мэдэрч байгаагаа илчилдэг. Ийм хэвшмэл хариу үйлдлийг ойлгох нь маш чухал. Энэ нь бидэнд өөрийгөө илүү сайн ухамсарлаж, харилцааны үед өөрийгөө илүү хянах боломж олгодог.
1. Инээмсэглэл
Инээмсэглэл нь аз жаргал, ичиж зовох, хайр халамж, бүр элэг доог гэх мэт олон төрлийн мэдрэмжийг илэрхийлж чадна. “Дюшенийн инээмсэглэл” гэж байдаг бөгөөп жинхэнэ аз жаргалын илэрхийлдэг. Энэ инээмсэглэл ам өргөгдөн, нүд онийж, үрчлээ тодордгийг хэлэх ба жинхэнэ гэдгээрээ ялгардаг. Харин хуурамч инээмсэглэл ихэвчлэн зөвхөн шүдээ гаргахыг хэлдэг.
2. Үсээ оролдох ба хүзүүгээ үрэх
Кинонд үсээ оролдохыг ихэвчлэн сээтэгнэх дохио болгон харуулдаг. Гэвч өөр нөхцөлд, жишээ нь ажилд орох ярилцлага дээр энэ үйлдэл нь сандарсан, догдолсон эсвэл тухгүй байгааг илтгэж болно.
Хүзүүгээ үрэх нь бас л стресстэй эсвэл өөртөө итгэлгүй үед гардаг нийтлэг хариу үйлдэл юм. Энэ нь өөрийгөө тайвшруулах нэг төрлийн ухамсаргүй хийгддэг хөдөлгөөн бөгөөд эрчүүдийн дунд түгээмэл. Энэ хөдөлгөөн нь зүрхний цохилтыг удаашруулж, тайвшрал өгдөг вагус мэдрэлийн идэвхжилтэй холбоотой. Хүзүүгээ байнга үрэх нь хэт шүүмжлэлтэй эсвэл түгшүүртэй хандлагын илрэл байж болно.
3. Гараа халаасандаа хийх
Гараа халаасандаа хийж явах нь тухгүй байдал, сонирхолгүй байдал, эсвэл сэтгэл хөдлөлөө нуух гэсэн оролдлогын шинж тэмдэг болдог. Энэ нь нээлттэй харилцаанд саад учруулж, итгэлцлийг бууруулж болно. Сэтгэл судлаачид хэлэхдээ, ил дохио зангаа нь холбоог бэхжүүлдэг бол нуусан гар нь харилцааг илүү хөндий болгодог.
4. Толгойгоо хажуу тийш гилжийлгэх
Толгойгоо хажуу тийш гилжийлгэх нь анхааралтай сонсож байгаа, эсвэл хэн нэгнийг үнэхээр сонирхож буйг илтгэдэг. Мөн хэлж буй зүйлийг илүү сайн ойлгох гэж төвлөрч байгаагийн дохио байж болно.
5. Гар барилт
Хүчтэй гар барьдаг хүмүүс өөртөө итгэлтэй, нээлттэй зан чанартай байх нь бий. Гэхдээ эмэгтэйчүүдийн хувьд, хүчтэй гар барих нь нээлттэй байдал, ухаалаг чанартай холбоотой бол эрчүүдийн хувьд илүү нээлттэй хүмүүс нь харин зөөлөн гар барих нь нийтлэг байдаг.
6. Чихээ татах
Чихээ татах нь ихэвчлэн эргэлзээ эсвэл шийдвэр гаргахад бэрхшээлтэй байгааг илтгэнэ. Энэ нь ихэвчлэн шууд шийдвэр гаргахыг хүсэхгүй байгаа үед илэрдэг дохио юм.
7. Толин тусгал буюу дуурайх нь
“Толин тусгал” эсвэл “хамелеон эффект” гэдэг нь харилцаж буй хүнийхээ дохио зангаа, биеийн байрлал, нүүрний хувирал зэргийг өөрийн мэдэлгүй дагахыг хэлнэ. Энэ нь харилцан ойлголтыг сайжруулдаг. Хамелеон эффект нь харилцаа, итгэлцлийг бэхжүүлдэг бөгөөд зөвлөгөө өгөх, борлуулалтын салбарт зориуд ашиглагддаг.
8. Нүдний харц
Харц тулгарах нь ярианы үеэр итгэлцэл, тухтай байдлыг бий болгоход чухал. Танихгүй хүнтэй ярилцахдаа хэт богино юмуу хэт урт харцаа тогтоох нь эвгүй байдаг ба 3 секунд орчим харцаа тогтоох нь тухгүй байдлаас сэргийлдэг. Харилцаа гүнзгийрэх тусам нүдний харц илүү удаан болдог.
9. Хамт инээх
Хамт инээх нь нээлттэй байдал, харилцан ойлголцлын хүчтэй шинж тэмдэг юм. Хамтын инээд нь тэд ертөнцийг ижил өнцгөөс харж байгааг илтгэдэг.
Биеийн хэлэмж заримдаа төөрөгдүүлж болох ч иймэрхүү дохио зангаа нь хүнийг илүү сайн ойлгоход туслах нь бий.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!