BTS Майкл Жексонд зориулсан хүндэтгэлийн цомог дээр ажиллаж байгаа гэх цуурхлыг албан ёсоор үгүйсгэлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд The Irish Sun-с BTS нь Ирландын Уэстмитийн Grouse Lodge студид бичлэг хийсэн гэж мэдээлжээ. Уг студид Майкл Жексон 2006 онд ажиллаж байсан юм. Тус студийн дарга Пэдди Даннингийн хэлснээр, BTS аль хэдийнээ нэг дуу бичүүлээд амжсан бөгөөд уг дуу нь Майкл Жексонд зориулж бичигдсэн гэжээ.
Даннинг ярилцлагадаа хэлэхдээ:
"Бичлэгийн ажил өнгөрсөн жил эхэлсэн. Бид BTS-н нэг дууны бичлэгийг хийсэн. Энэ төсөлд Майкл Жексонтой хамтран ажиллаж байсан продюсер Родни Жеркинс, реппер Nephew зэрэг уран бүтээлчид оролцож, нийт 10 гаруй дуу бичигдсэн" хэмээжээ.
Харин мягмар гарагт BTS уг мэдээллийг бүрэн үгүйсгэж, тухайн төсөлтэй ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдлээ. Мөн Пэдди Даннингийн хэлсэн ишлэл The Irish Sun-ийн нийтлэлээс устгагдсан байна.
Тэд албан ёсны мэдэгдэлдээ:
"BTS нь Ирландын Grouse Lodge студид очиж байгаагүй бөгөөд уг төсөлд зориулсан ямар ч бичлэг хийгээгүй. Уг хүндэтгэлийн цомогт ямар нэгэн байдлаар оролцоогүй." гэжээ.
Энэхүү студи нь 2006 онд Майкл Жексон эргэн ирэлтийн төлөвлөгөөтэй үедээ Will.i.am-тай хамтран дуу бичиж байсан гэдгээрээ анх олонд танигдсан. Харамсалтай нь Жексон 2009 онд таалал төгссөн бөгөөд төслийг бүрэн дуусгаж чадаагүй. Одоо уг студи нь тэр бичигдээгүй дуунуудыг шинэ уран бүтээлчдээр дамжуулан дахин амилуулахыг зорьж байгаа бололтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!