ФОТО: 3D зургийн гайхамшгийг “утгаар нь” мэдрүүлдэг уран бүтээлч


Сондор | YOLO.MN
2018-02-19

3D зургийг жинхэнэ утгаар нь бүтээдэг Сербийн 32 настай уран бүтээлч Никола Чуличийн зургуудаас хүргэж байна. Тэрээр 5 жил гаруйн хугацаанд зураг зурж байгаа бөгөөд энэ төрлийн зургийг бүтээхэд авьяас бус зогсолтгүй оролдлого, хичээл зүтгэл шаардлагатай хэмээн үздэг аж.

Учир нь түүнд ингэж зурахыг хэн ч зааж өгөөгүй бөгөөд тэрээр өөрөө бие даан сурчээ. Тэрээр энэ талаар хэлэхдээ "Би анх хүний хөрөг зураг зурахыг хичээхэд надад маш хэцүү санагддаг байсан. Гэхдээ хөрөг зурдаг зөндөө уран бүтээлчид байдаг болохоор би тэднээс ялгарахыг хүссэн.

Тиймээс л 3D зураг бол миний хувьд хамгийн зөв сонголт болохоос гадна сайн хийж чадах ганц зүйл минь болсон. Би өнгийн харандаа, маркер, фламастер зэргийг ашигладаг. Чиний сайн хийж чадах зүйл хаа сайгүй бий, чи харин өөрөө л олж авах хэрэгтэй" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.






















#3D #Photo #Artist