Jung Woo Sung гэрлэлтээ бүртгүүлсэн гэх мэдээлэл гарлаа


Т.Онон | YOLO.MN
2025-08-05

Өнөөдөр нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Jung Woo Sung найз бүсгүйтэйгээ гэрлэлтээ бүртгүүлж, танилууддаа энэ мэдээг хуваалцсан гэж мэдээлжээ. Түүний найз бүсгүй олны танил биш бөгөөд 10 жилийн турш харилцаатай байжээ.

Энэхүү мэдээлэлд жүжигчний агентлаг болох Artist Company-с “Жүжигчин Jung Woo Sung-ийн хувийн амьдралтай холбоотой учир бид албан ёсны мэдэгдэл хийх боломжгүй” гэж мэдэгдэв.

Энэ хос урлагийн салбарын ойрын найз жүжигчин Ли Жон Жэ болон түүний найз бүсгүй, Daesang Group-ийн дэд дарга Им Се Рён нарын хамт давхар болзоо хийдэг байсан гэгддэг.

Өнгөрсөн оны 11-р сард Жун Ү Сон загвар өмсөгч Мун Габи-гийн төрүүлсэн хүүгийн эцэг болох нь ил болсон. Тэрээр агентлагаараа дамжуулан эцэг болохоо баталж, хүүхдээ өсгөх бүрэн хариуцлага хүлээнэ гэж мэдэгдсэн юм.

Жун Ү Сон энэ оны хоёрдугаар хагаст Disney+ цуврал “Made in Korea”-гаар эргэн ирэхээр төлөвлөж байна.

#Jung Woo Sung