Хавар үзвэл зохих 12 кино


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2024-03-25

Жавар цаашилж урь орсон хаврын дулаан өдрүүд хэдийн иржээ. Нартай уралдан ийш тийш зөрөлдөх их хотынхны завгүй амьдрал хөвөрсөөр. Ийн YOLO.MN сайтаас ирж буй цагаар сэтгэлийг тань сэргээж, дурсамж сэдрээх 12 киног санал болгоё. 

You’ve Got Mail (1998)

Нора Эфроны уг романтик инээдмийн кинонд хоёр номын дэлгүүрийн эзэд онлайнаар танилцан, бие биедээ дурладаг. Гэсэн хэдий ч тэд бизнесийн өрсөлдөгчид болж таарсан нь тэдний харилцааг төвөгтэй болгоно. Киноны төгсгөлд даффодил цэцэглэж, онлайн романс бодит ертөнцөд өрнөдөг. 

Spring Breakers (2012)

Селена Гомез, Ванесса Хадженс, Эшли Бенсон, Рэйчел Корин нарын хамтран тоглосон энэхүү кинонд  хаврын амралтаа зугаатай өнгөрүүлэх гэж буй дөрвөн залуу бүсгүйн тухай гардаг. Ресторан дээрэмдсэнийхээ дараа тэд Флоридагийн Санкт-Петербург руу аялдаг ба хар тамхины наймаачин Алиентай танилцдаг нь нөхцөл байдлыг улам л дордуулна.

Past Lives (2023)

Уг кинонд багын найзууд Нора болон Хэ Соны талаар өгүүлнэ. Норагийн гэр бүл өмнөд солонгосоос Торонто руу нүүснээр тэд холдоно.  Гэсэн ч тэд олон жилийн дараа эргэн учирдаг. Тэд өөр, өөр хүмүүстэй үерхсэн ч бие биеэ мартаагүй талаар гарна. Найруулагч Селин Сон нь уг киног өөрийн бодит амьдралаасаа сэдэвлэн бүтээснээ “Financial Times” сэтгүүлийн ярилцлагадаа ярьсан юм. 

The Devil Wears Prada (2006)

Сургуулиа төгссөн Энди сэтгүүлч болох хүсэл тэмүүллээр Нью-Йоркийг зорьжээ. Тэрээр хотын хамгийн том сэтгүүлийн редакторуудын нэг Миранда Пристлигийн туслахаар ажиллаж эхэлдэг. Уг кино нь танд ачаалалтай хаврын улиралд мөрөөдлөө дагах эсвэл гоё хувцаслах урам зоригийг өгөх болно. 

Confessions of a Shopaholic (2009)

Софи Кинселлагийн цуврал номоос сэдэвлэн гарсан уг кинонд Исла Фишер, дэлгүүр хэсэх донтой сэтгүүлч Ребекка Блумвудын дүрд тоглодог. Кредит картынхаа төлбөрийг төлж чадахгүй гэдгээ мэдээд Ребекка санхүүгийн сэтгүүлчээр ажилд орж, уншигчдадаа гайхалтай зөвлөгөө өгдөг. Ребеккагийн хувцаслалт нь мөн л таныг шинэ улиралд хувцасны шүүгээгээ шинэчилмээр санагдуулах нь гарцаагүй.

Set It Up (2018)

Хэт их ачаалалтай ажилладаг хоёр туслах Харпер, Чарли нар бага ч болов амралт авахын тулд хоёр даргаа хооронд нь нийлүүлэхээр хичээнэ. Нью-Йорк хотод зураг авалтаа хийсэн энэхүү ром-ком нь хаврын хөнгөхөн, эрч хүчтэй, хайр дурлалын талаар өгүүлнэ.

Notting Hill (1999)

Ухаалаг, сэтгэл татам кино од болох Анна Скотт нь энгийн нэгэн номын дэлгүүрийн эзэн Уильямд дурлана. Мэдээж дэлхийн хамгийн алдартай эмэгтэйтэй харилцаагаа хадгалах нь тийм ч хялбар биш. Папарацци тэдний харилцааг улам л ярвигтай болгоно. Лондонгийн таамаглашгүй цаг агаар, хаврын цэцэрлэгт хүрээлэнгийн үзэсгэлэнт газруудаар дүүрэн хэсэгтэй уг киног хавар үзэхэд тохиромжтой.

The Great Debaters (2007)

Дензел Вашингтон нь хар арьст оюутнуудад өөрсдийн мэтгэлцээний багийг бүрдүүлж, үндэсний хэмжээнд өрсөлдөхөд урам зориг өгөх зорилготой коллежийн профессорын дүрд тоглодог. 1930-аад оны эхээр өрнөсөн "Агуу мэтгэлцэгчид" кино нь Уайли коллежийн анхны мэтгэлцээний баг болон 1935 оны хавар гайхалтай ялалт байгуулсан бодит түүхээс сэдэвлэсэн бөгөөд Журни Смоллет, Форест Уитакер нар хамтран тоглосон.

Bambi (1942)

Диснейн сонгодог хүүхэлдэйн кино Бэмби нь ээжийгээ нас барсны дараа өөрийгөө хамгаалж буй бяцхан зулзагын зүрх шимшрүүлсэн түүхийг өгүүлдэг. Ойн бусад амьтдын дунд амьдарч сурсан Бэмби гэнэтийн газраас хайр, дэмжлэгийг олохын зэрэгцээ байгалийн гоо үзэсгэлэнг хүлээн авдаг. Уг кино нь хэцүү цаг үеийг давж гарвал үзэсгэлэнт хавар угтдаг гэсэн санааг агуулна.

Pride and Prejudice (2005)

Элизабет Беннетт бол хүчирхэг, хүсэл эрмэлзэлтэй, ухаалаг залуу эмэгтэй юм. Орон нутагт тэрээр их зантай ноён Фицвильям Дарси хэмээх чинээлэг залуутай таарч, тэд ер бусын харилцаа үүсгэнэ.Английн хөдөө нутагт зураг авалтаа хийсэн Pride & Prejudice нь хаврын гоёмсог ногоон байгууламж, нар мандаж буй үзэсгэлэнт агшныг тод буулгасан.

Spring Breakthrough (2023)

Гол дүрд Кееша Шарп тоглосон бөгөөд насанд хүрсэн охин нь гэнэт сүй тавьсан ганц бие ээж Моникагийн дүр юм. Ажлаа алдсаны дараа Моника охиныхоо ирээдүйн хадмуудтай холбогдохоор Персийн булангийн эрэг рүү аялж, өөрийгөө нээх аялалд гарна. Тэнд тэрээр Деметриус Гроссегийн дүрээр хайрын холбоогоо санаандгүй олжээ.

The Secret Garden (2020)

Фрэнсис Хожсон Бернеттийн 1911 онд хэвлэгдсэн "Нууц цэцэрлэг" романаар дэлгэцийн олон бүтээл төрсөн. Хамгийн сүүлд 2020 онд гарсан бүтээлийн гол дүрийг Колин Ферт бүтээсэн. 1947 онд өрнөж буй энэ кинонд Английн хойд хэсэгт орших төрөл төрөгсдөдөө амьдрахаар илгээгдсэн Мэри хэмээх өнчин хүүгийн тухай гардаг. Мэри байшиндаа гэнэтийн гайхширлаар дүүрэн, хаврын эхэн үеийг санагдуулах нууц, ид шидийн цэцэрлэгийг олж мэдсэнээр эхэндээ хүйтэн уур амьсгал бүрэлдэн бий болно.

Эх сурвалж: elle.com

#нийтлэл