К-попын хоёрдугаар үеийн хамгийн том төлөөллүүдийн нэг болох алдарт T-ARA хамтлаг ирэх сард Монголд тоглолтоо хийхээр болжээ. Тэд 2013 онд Монгол Улсад ирж, өөрсдийн уран бүтээлээ толилуулж байсан юм. Үүнээс хойш 12 жилийн дараа манай улсад дахин зочилж, 2025.09.12-ны өдөр “Төв Цэнгэлдэх Хүрээлэн”-д хит дуунуудаа сонордуулах гэж байна. “Roly Poly”, “Day by Day”, “Sexy Love”, “Lovey Dovey”, “Cry Cry” зэрэг олон дууг нь сонсож өссөн охид залуусын хувьд нэгэн үдшийг дурсамжаараа аялж өнгөрөөх бололтой.
T-ARA хамтлаг 2009 онд байгуулагдаж байсан бөгөөд анх зургаан гишүүнтэй байгуулагдаж байжээ.
Харин өнөөдрийн байдлаар Jiyeon, Hyomin, Eunjung, Qri гэх дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ үргэлжлүүлж байна.
Тэд 2013 онд Монголд ирэхдээ “Number Nine” дууны шинэчилсэн клипний зураг авалтаа Монголын говь нутаг, байгальд хийсэн нь олны анхаарлыг татаж байсан юм.
Одоогоор тоглолтын урьдчилсан захиалгын бүртгэл явагдаж байгаа бөгөөд тоглолтын үнэ, суудал хэд байх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: MON Entertainment
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!