Заримдаа хувцас загвар болон хумсны шинэ чиг хандлага энгийн, зөөлөн хэв маягаар тренд болон ирдэг. K-Beauty-ийн сүүлийн үеийн шинэ тренд болох rosewater nails буюу сарнайн ус шиг тунгалаг ягаан хумсны загвар үүний тод жишээ юм.
Rosewater nails нь тунгалаг, улаан ягаан туяатай, хумсны байгалийн өнгийг тодруулж гялалзсан өнгөлгөө нэмдэг загвар юм. Nail artist болон Chanel-ийн төлөөлөгч Betina Goldstein хэлэхдээ “Би rosewater nails загварыг ихэд үнэлдэг. Rosé-ийн хумсанд энэ загварыг ихэвчлэн хэрэглэдэг. Энэ хумсны будалт хумсанд ягаан туяа өгдөг ч байгалиараа, зөөлөн харагддаг.” хэмээн дурдсан юм.
New York хотод ажилладаг маникюрист Julie Kandalec ч мөн энэ чиг хандлагыг онцолж байна. Тэрээр саяхан Сөүлд аялж байхдаа rosewater nails бараг хаа сайгүй түгсэн болохыг анзаарсан гэнэ. Мөн Julie Kandalec “Тунгалаг өнгө одоо хүмүүсийн хамгийн их хэрэглэдэг загвар болж байна. Учир нь ийм өнгөтэй хумсан дээр хумсны ургалт тод харагддаггүй.” хэмээн тайлбарласан.
Тэрээр Lights Laquer брэндийн Just a Tint сүүдрийг онцлон зөвлөж байгаа ба өөрөө хийхийг хүсвэл энгийн тунгалаг лакан дотор тод ягаан өнгийн лакаас хэдэн дусал нэмж хольж болно. Өөрийн арьсны өнгөнд тохирсон дулаан эсвэл хүйтэн өнгийн ягааныг сонгох нь чухал.” гэж зөвлөсөн байна.
ЯАГААД ЭНЭ ЗАГВАР ТРЕНД БОЛЖ БАЙНА ВЭ?
Үнэндээ rosewater nails огт шинэ биш. Анх Канадын Gelcare брэнд энэ нэртэй хумсны будаг гаргаж трендийг эхлүүлснээр хүмүүсийн анхаарлыг татаж байсан. Тэд өөрсдийн “Rose Water” гелийг Instagram хуудсандаа “Байгалийн гоо үзэсгэлэнг тодотгож, хумсанд гэрэлтсэн туяа өгдөг зөөлөн, jelly ягаан өнгө” гэж тайлбарлаж байв. Одоо энэ чиг хандлага TikTok-ийн FYP-г эзэлж, дахин ноёрхож эхлэв.
Нэгдүгээр шалтгаан бол Gelcare-ийн Rose Water Gel Polish нь тус брэндийн вэбсайт дээрх “тренд” ангиллын хамгийн дээд байранд жагсаж байна. Хоёрдугаарт зуны халуун температур нэмэгдэж буй энэ үед өтгөн, кремэн бүтэцтэй бүтээгдэхүүн хэрэглэхээс илүүтэй гелэн бүтэцтэй, ус шиг нимгэн будалттай бүтээгдэхүүнүүд эрэлттэй болж байна.
Сүүлийн үед загварын чиг хандлага vacation nails шиг тод, неон өнгийн хумснаас илүүтэй байгалийн мэт, бага арчилгаа шаарддаг загварт шилжиж байгаа. Жишээ нь “Princess nails” эсвэл Dakota Johnson-ийн “Glass French manicure” загваруудаас харж болно. Түүнтэй ижил rosewater хумсны будалт илүү ягаан туяатай, гялалзсан байдлаараа ялгарч байна. Мөн rosewater nails нь хумсны гадаргын жигд бус байдлыг далдалж, хумсыг бэхжүүлдэг найрлагатай лак ашиглан будаж болдгоороо давуу талтай.
Мөн Betina Goldstein rosewater трендийн өөр нэг хувилбар болох rose bath nails загвар сүүлийн үед нэрд гарч буйг онцолжээ. Түүний хумсны будалтын арга нь эхлээд тунгалаг, крем өнгийн суурь тавьдаг. Үүний дараа тунгалаг ягаан өнгийг давхарлаж будаж, гэгээлэг, зөөлөн төрхийг бий болгодог байна.
Эх сурвалж: vogue, glamour
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!