Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 7-р сарын 1-нээс 8-р сарын 20-ны хооронд харшил үүсгэгч ургамал тоосоо гөвдөг байна. Эдгээр өдрүүдэд ургамал, ногооны харшилтай хүмүүсийн харшил ихээр сэдэрдэг.
Энэ үед мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу эм ууж, тарилга хийлгэхээс гадна идэж буй хоол хүнсэндээ анхааран, хоолны дэглэм баримтлах нь чухал байдаг байна. Учир нь зарим хүнсний бүтэц нь ургамлын тоостой төстэй уургийн бүтцийг агуулдаг тул дархлааны систем андуурч хэт хариу үйлдэл үзүүлдэг.
Харшлын үед идэж болохгүй хоол, хүнс
Зөвлөгөө:
Хоолны дэглэмээ өөрчлөхөөс өмнө мэргэжлийн эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.
Жимс, ногоог түүхийгээр биш болгож идвэл харшил үүсгэгчийг устгах боломжтой.
Мөн өмнө нь хэрэглэж байгаагүй хоол хүнсийг болгоомжтойгоор хэрэглэхийг эмч нар зөвлөдөг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!