Германы Кёльн хотод болж буй дэлхийн хэмжээний "IEM Cologne 2025" CS2 тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй "The MongolZ" баг гайхалтай амжилт үзүүлж байна. Тэд урилгаар шууд хоёрдугаар шатнаас оролцож буй багуудын нэг бөгөөд өнгөрсөн шөнө Европын шилдэг багуудын нэг "Falcons"-ыг 2-0 харьцаатай илт давуу ялснаар плей-оффын шатанд шалгарсан эхний баг боллоо.
Тэд дараагийн тоглолтоо мягмар гарагийн орой хийх ба тэр нь хэсгээсээ нэгээр гарах эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан байх бөгөөд "Vitality" болон "G2" багуудын ялсантай нь хүч үзэх юм.
Олон улсын дэвжээнд амжилттай өрсөлдөж буй манай багийн дараагийн өрсөлдөгч нь Vitality байх магадлал өндөр байна. Vitality нь дэлхийн шилдэг CS2 багуудын нэг бөгөөд хүчтэй өрсөлдөгч гэдгээрээ танигдсан. Хэрэв The MongolZ тэдэнтэй таарч ялалт байгуулж чадвал зөвхөн плей-оффт шалгарахаас гадна хэсгээсээ нэгээр гара юм.
Энэхүү тэмцээн нь дэлхий даяар сая сая үзэгчтэй, өндөр шагналын сантай, нэр хүнд бүхий тэмцээн бөгөөд The MongolZ-ийн амжилт Монголын цахим спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!