Дэлхийн мэдлэгийн академи АРЫГ ЧИНЬ ДААНА


YOLO.mn | YOLO.MN
2021-07-10

Дэлхий мэдлэг академи нь 1998 онд байгуулагдсан цагаасаа боловсролын стандартыг нэмэгдүүлэх, монгол хүүхдийн оюуны чадамжийг дэлхийн түвшинд хүргэх зорилго тээн математик, англи хэлний хичээлүүдээр гүнзгийрүүлэн сурах эрмэлзэлтэй хүүхдийг Кембрижийн хөтөлбөртэй сургуулийн элсэлтийн шалгалтад бэлдэх, олон улсын  тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах зэрэг ажлыг амжилттай гүйцэтгэсээр иржээ.

 Тус байгууллагаас "КОВИД-19" цар тахлын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтан, онцгой байдлын газар болон цагдаа зэрэг төрийн байгууллагын ажилтны хүүхдүүдийг Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх сургалтдаа 100 хувь үнэ төлбөргүй хамруулахаар болжээ. Тодруулбал, 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл бүтэн сарын хугацаанд математикийн хичээлээр үнэ төлбөргүй давтлага өгөх юм байна.

Сургалтад хамрагдахыг хүсэж буй дээр дурдсан салбарын албан хаагчдын хүүхдүүд  тус байгууллагын ☎️7777-7757 дугаарын утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 
 

#Боловсрол #ЭЕШ