Хиймэл оюун ухаан ашиглан кино бүтээж буй компаниуд ихэвчлэн Холливиуд студитэй хамтран ажилладаг хэмээн саяхныг хүртэл мэдээлж байлаа. Харин өнгөрсөн долоо хоног Netfix компани GenAI ашиглан кино бүтээж эхэлсэн тухайгаа зарлалаа.
Netflix компанийн хурлын үеэр гүйцэтгэх захирал Ted Tarandos анхны GenAI тусламжтай бүтээсэн Аргентин цуврал “El Eternauta” киноныхоо талаар ярьжээ. Тэрээр Netflix компани продюсер, найруулагчидтайгаа хамтран хиймэл оюун ухаан ашиглан нэгэн барилга нурах үзэгдлийг маш бодитой мэт дүрсэлж хийсэн тухайгаа онцолсон юм.
Taransdos-ын хэлснээр тухайн барилга нурах үзэгдлийг GenAI-аар хийснээр бусад ямар ч технологи ашигласанаас 10 дахин хурдан бөгөөд хямд зардлаар бүтээгдсэн гэж байв.
Мөн “Бид хиймэл оюун ухаан ашигласнаар кино зөвхөн киноны зардлыг бууруулаад зогсохгүй кино бүтээгчдийн ажлыг хөнгөвчилж байна. Кино бүтээгчид хиймэл оюун ухааны тусламжтайгаар зураг авалтын өмнөх төлөвлөлт, дүрслэл болон шилжих эффектүүдэд үр дүн сайтай ашиглаад сурч байна. Жишээ нь хөгшрөлтийг багасгах эффект ашиглахад маш их төсөв зардал ордог байсан бол хиймэл оюун ухааны тусламжтай хямд, өмнө нь ашиглаж байсан технологиос илүү чанартай дүрслэлийг бүтээх боломж нээгдэж байна.” гэж байлаа.
Netflix-ийн өөр нэгэн захирал Greg Peters-ийн хэлснээр GenAI-г зөвхөн кино бүтээхээс гадна хайлт, зар сурталчилгаа зэрэг бусад хэсэгт ашиглах боломж бүрдэж байгааг дурдав. Энэ оны эхээр Netflix хиймэл оюун ухаанд суурилсан хайлтын системээ танилцуулж байсан билээ.
Netflix компани энэ оны хагаст 11.08 тэрбум ам.доллар орлого олсон нь өмнөх оны орлогоос 16%-иар өссөн үзүүлэлт үзүүлжээ. Мөн 2025 оны эхний хагаст хэрэглэгчид нийт 95 тэрбум гаруй цагийн контент үзсэн ба нийт үзэлтийн гуравны нэгийг англи хэлнээс өөр хэл дээрх бүтээлүүд эзэлжээ.
Эх сурвалж: Techcrunch
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!