Энэ зуны 10 минималист маникюр


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

2025 оны зун ирэхэд таны хумсанд хамгийн гоёмсог харагдах зүйл бол минималист маникюр. Нарийн френч маникюрээс эхлээд микро nail art хүртэл — энэ зун бүх зүйл “бага байх тусам илүү” гэдэг зарчмаар явна. 

1. Микро арт — Жижиг ч гэсэн хүчтэй

Энэ загвар нь жижигхэн зураглал хумсанд хийхийг хэлнэ. Бүтэн өнгөөр будахаас татгалзаж, хурц өнгөтэй жимс, цэцэг эсвэл дуртай дүрсээ зөөлөн пастел эсвэл ягаан суурин дээр зурвал зунжиндаа хөөрхөн харагдана.

2. Аура хумс — Нарны гэрэлд туяарах төгс загвар

Аура хумс 2025 оны зун ч мөн хүчээ алдаагүй байна. Маникюрчин хоёр өнгийг ирмэггүйгээр уусган будна. Өнгийг та өөрөө сонгоно, гэхдээ минимализм болон пастел өнгөнүүд тренд хэвээр шүү.

3. Неон улбар шар дөрвөлжин хумс — Зуны өнгө

2025 оны зуны хамгийн гал өнгө бол неон улбар шар /neon orange/. Хэрэв таны хумс дугуй хэлбэртэй бол дөрвөлжин болгож үүнийг туршаарай!

4. Цэгэн хээ — Цэвэрхэн, хөөрхөн

Хоёр өнгийн лак, үсний хавчаар байхад л цэгэн хээг гэртээ хийж болно. Энэ зун микро хэв загвар давамгайлж байгаа болохоор жижигхэн цэгүүд бүр ч тохиромжтой.

5. Гингам хээ — Даавуунаас хумсанд

Гингам (Gingham) шар өнгө 2025 оны зуны хувцсанд тренд байгаатай адил, одоо хумсанд ч орж ирж байна. Салонд хурдан хийлгэж болохоос гадна гэртээ ч амархан хийж чадна.

6. Цулгай суурин дээр жижиг чимэглэл

Цулгай өнгөтэй лак ашиглаад, үзүүр эсвэл үндсэн хэсэгт нь жижиг гялалзсан цэг, эсвэл болор стикер нэмээрэй.

7. Френч маникюр, гэхдээ шинэ загварын

Энгийн цагаан френч маникюрийг март! Үзүүр хэсэгт хром /алтлаг, мөнгөлөг, зэсэн/ эсвэл неон өнгө ашиглаарай. Суурь хэсгийг тунгалаг биш, ягаавтар өнгөөр будсан ч болно. Микро неон үзүүр бол 2025 оны зуны хамгийн сонирхолтой минималист чиг хандлага.

8. Металл хумс — Даруухан гялалзуулагч

Алтан навч эсвэл жижигхэн гялалзуулагч тунгалаг суурин дээр суулгахад л хангалттай. Нарны гэрэлд туяарах эдгээр хумс таны өдөр эсвэл үдшийн төрхийг илүү гэрэлтүүлнэ.

9. Тод өнгөнүүд — Зуны өнгө

Шар, ногоон, хөх /cobalt/, ягаан /fuchsia/ зэрэг тод өнгөнүүд эргэн иржээ. Лак авахдаа матт болон frosty өнгөнөөс зайлсхий, эдгээр нь хоцрогдсон харагдана. Харин жижиг цэг, дүрсээр баяжуулбал төгс.

10. Mermaid-core хэв маяг — Илүү зөөлөн хувилбараар

Mermaid-core буюу далайн сэдэвт хумсны тренд одоо ч хүчтэй байна. Гэхдээ сувд, том чимэглэлгүй, далайн цэнхэр лак, жижигхэн хясаа эсвэл 3D уран зураг зэргээр өөрийн хэв маягаа харуулж болно.

#маникюр