Бүгд Найрамдах Киргиз Улсын их, дээд сургуульд Хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн ухаан, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон магистрт тус тус 1 иргэнийг сонгон шалгаруулж суралцуулна.
Жич: Энэхүү тэтгэлэгт хэлний бэлтгэл орохгүй бөгөөд орос хэлээр элсэн суралцах болохыг анхаарна уу.
СУРАЛЦУУЛАХ СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ:
И.Раззаковын нэрэмжит Киргизийн улсын техникийн их сургуулийн бакалавр, магистрын түвшний сургалтад
Ж.Баласагыны нэрэмжит Киргизийн үндэсний их сургуулийн бакалавр, магистрын түвшний сургалтад;
К.Карасаевын нэрэмжит Бишкекийн улсын их сургуулийн бакалавр, магистрын түвшний сургалтад;
И.Арабаевын нэрэмжит Киргизийн улсын их сургуулийн бакалавр, магистрын түвшний сургалтад;
К.Скрябины нэрэмжит хөдөө аж ахуйн Киргизийн үндэсний их сургуулийн бакалавр, магистрын түвшний сургалтад;
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Бакалавр: Бүрэн дунд боловсролын үнэмлэх, дүнгийн хавсралтын хамт (90-ээс голч дүнтэй)
Магистр: Mагистрын хөтөлбөрт Монгол Улсын иргэн (бакалаврын зэрэгтэй, голч дүн 3.0 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай)
БҮРТГЭЛ:
2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДРӨӨС 08 ДУГААР САРЫН 09-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА. https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!