Girl’s Day хамтлагийн Bang Minah болон жүжигчин On Ju Wan нар хуримаа хийнэ


Т.Онон | YOLO.MN
2025-07-04

 

Бараг арван жилийн өмнө нэгэн драмд хуримын үзэгдэлд хамтран тоглож байсан Girl’s Day хамтлагийн Bang Minah болон жүжигчин On Ju Wan нар бодит амьдрал дээр ч гэр бүл болохоор шийджээ.

Minah болон On Ju Wan нар 2025 оны 11-р сард хуримаа хийхээр төлөвлөж байгааг албан ёсоор баталлаа.

Тэд 2016 онд “Dear Fair Lady Kong Shim” хэмээх романтик драмд хамт тоглож танилцсан. 2021 онд “The Days” мюзикл дээр дахин уулзаж, тэндээс харилцаа нь жинхэнэ хайр болон хувирчээ.

#Bang Minah #On Ju Wan