Олон улсын математикийн олимпиадад оролцох Монголын баг бүрэлдэхүүн


Т.Онон | YOLO.MN
2025-07-03

Австрали улсын Саншайн Кост хотод 2025 оны 07 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах Олон Улсын Математикийн 67 дугаар олимпиадад оролцох Монголын баг бүрэлдэхүүн Бээжин хотын Математикийн Шинжлэх Ухааны Хүрээлэн дээр зохион байгуулагдаж буй Олон Улсын Математикийн Зуны Сургалт (IMSC)-д хамрагдан бэлтгэлээ хангаж байна. 

Энд дэлхийн шилдэг 30 гаруй баг 3 долоо хоногийн турш хамтарсан бэлтгэл хийж байгаа юм. 

Монгол улсаас:

  • С.Манлай /Сант сургуулийн сурагч/,
  • Б.Тэнүүнсайхан /Шинэ үе сургуулийн сурагч/,
  • А.Ивээл /НЕБ-ын 11 дүгээр сургуулийн сурагч/,
  • Б.Бэлгүтэй /НЕБ-ын 11 дүгээр сургуулийн сурагч/,
  • Б.Төвшиндалай /НЕБ-ын 11 дүгээр сургуулийн сурагч/,
  • Д.Хүслэн /Сант сургуулийн сурагч/ нар эх орноо төлөөлөн оролцож байна. 

Багийн ахлагчаар Ү.Отгонбаяр, дэд ахлагчаар Т.Базар, туслах багшаар Х.Нурсолтан нар ажиллаж байна. Багш нар маань бусад орны оролцогчдод хичээл зааж, орон орны багш нартай туршлага солилцон, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. 

2025 оны 07 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд "IMSC" сургалтын олимпиад зохион байгуулагдана.  





#математикийн олимпиад