Hyeri, бүжигчин Wootae нарын болзож байгаа тухай цуурхалд агентлагаас нь хариу өгчээ


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Hyeri-н бүжигчин Wootae-тэй болзож байгаа тухай гарсан цуурхалд түүний агентлаг хариу мэдэгдэл хийлээ.

Өнөөдөр нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Hyeri болон бүжигчин Wootae нар ойролцоогоор нэг жил болзож буй тухай мэдээлсэн байна. Тэд өнгөрсөн онд нээлтээ хийсэн “Victory” киноны үеэр танилцсан аж. Wootae болон түүний хамтрагч бүжигчин Kinky нар тус киноны жүжигчдэд бүжгийн хичээл заасан бөгөөд Hyeri, Wootae нар багш-сурагч харилцаатай байснаа аажмаар романтик харилцаанд шилжүүлсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Хэвлэлийн энэ мэдээлэлд хариу болгож, Hyeri-ийн харьяалагддаг Sublime Artist Agency дараах мэдэгдлийг хийсэн байна:

“Энэ асуудал нь жүжигчний хувийн амьдралтай холбоотой учраас батлахад хүндрэлтэй байна. Та бүхнээс ойлголцол хүсэж байна.”

Hyeri 1994 онд төрсөн бөгөөд 2010 онд Girl’s Day хамтлагт нэгдэн “Something,” “Twinkle Twinkle,” “Darling” зэрэг хит дуунуудаараа алдартай болсон. Дараа нь тэрээр жүжигчний карьер руу шилжиж, “Reply 1988”, “My Roommate is a Gumiho”, “Friendly Rivalry” зэрэг олон цувралд тоглосон юм.

Харин Wootae нь 1991 онд төрсөн бөгөөд 2022 онд гарсан “Street Man Fighter” нэвтрүүлэгт оролцсоноороо олны танил болсон юм.

#Hyeri #Wootae