“Parasite” киноны жүжигчин амиа хорложээ


А.Номин | YOLO.MN
2023-12-27

Оскарын шагналт “Parasite” киноны жүжигчин И Сун Гюн өнөө өглөө амиа хорлосон байдалтай олдсоныг БНСУ-ын хэвлэлүүд мэдээллээ.

Цагдаагийнхны хэлснээр жүжигчин эр захиа үлдээгээд гэрээсээ гарсан бөгөөд 10 цагийн орчимд машиндаа ухаангүй байдалтай олдсон аж.

Тэрээр өмнө нь гурван ч удаа хар тамхины хэргээр байцаалт өгсөн юм. Тодруулбал түүнийг Ганнам дүүргийн нэгэн бааранд хэд хэдэн удаа хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт шалгаж байв. 

Жүжигчин эр тэндэхийн ажилтан өөрт нь хар тамхи өгсөн, юу хэрэглэж байгаагаа мэдээгүй хэмээн мэдүүлсэн байна. 

"Parasite" киноноос гадна дуучин IU-тай "My Mister" цувралд гол дүр бүтээж байв. Тэрээр 2002 оноос хойш кино урлагийн салбарт идэвхтэй байсан юм. 

Эх сурвалж: Yonhap

#мэдээ