Солонгосын сайхан бүсгүйн тэмцээн болох “Мисс Корeа” (Miss Korea) тэмцээнд оролцож, шигшээд шалгарч байсан модель Kim Go Eun Netflix-ийн нэртэй болзооны реалити шоу болох “Single’s Inferno 5”-д нэгдсэн талаар сүүлийн үеийн энтертайнмент салбарын мэдээллүүд мэдээлж байна.
2000 онд төрсөн Kim Go Eun нь БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн хуучин тамирчин Ким Хён Су-гийн охин юм. Тэрээр царайлаг төрх, миссийн амжилт зэргээр олны анхааралд өртсөн бөгөөд дараа нь BIGBANG хамтлагийн гишүүн G-Dragon-той болзож байгаа гэх цуурхлуудаар олны танил болсон. Гэсэн ч тухайн үед G-Dragon-ы агентлаг тэднийг зүгээр л дотно найзууд хэмээн мэдэгдэж, болзож буйг үгүйсгэж байсан билээ.
Netflix-ийн “Single’s Inferno” шоу нь ганц бие залуусыг алслагдсан “Inferno” нэртэй арал дээр байрлуулж, тэнд романтик холбоо үүсгэж чадсан хосууд л тансаг “Paradise” руу шилжих боломжтой болдог өвөрмөц форматаараа дэлхий дахины анхаарлыг татсан реалити нэвтрүүлэг юм. Энэхүү шоу нь Netflix-ийн Гадаад хэл дээрх ТВ нэвтрүүлгийн Глобал ТОП 10-д тогтмол багтаж ирсэн.
Тав дахь улиралдаа орж буй энэ шоу нь Солонгосын анхны 5 улиралтай олон ангит реалити нэвтрүүлэг болж байгаа юм. Өмнөх улирлуудаас Song Zia, Cha Hyun Seung, Dex, Shin Seul Ki, Lee Kwan Hee зэрэг олон алдартнууд төрөн гарсан байдаг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!