V, Jennie хоёрыг одоо ч үерхсээр байгаа гэдгийг батлах 4 баримт


Б.Саранчимэг | YOLO.MN
ӨЧИГДӨР

BTS хамтлагийн V болон Blackpink-ийн Jennie нар 2021 оноос хойш болзооны цуурхалд өртөж байгаа билээ. V 2021 онд Jennie-г хувийн инстаграм хаягаараа дагасан бөгөөд төд удалгүй дагахаа больсон нь олон фенүүдэд сэжиг төрүүлж байв. Үүнээс жилийн дараа тэд Жэжү арал дээр хамтдаа машинд явж байгаа мэт зураг цацагдсанаар болзооны цуурхал анх гарч байжээ. Тухайн үед YG энтертайнментаас “Уран бүтээлчийн хувийн амьдрал тул баталж чадахгүй” гэх тайлбар өгсөн байдаг.

Ингээд 2023 оны тавдугаар сард V, Jennie нар Парист хөтлөлцөөд алхаж байгаа бичлэг, зураг цахим орчинд тархсан нь болзооны цуурхлыг илүү нэмэгдүүлж байжээ. Мөн тэдний хамтдаа авхуулсан, нэгнийхээ гэрт байгаа, дүрстэй дуудлага хийж байгаа зэрэг маш олон зургууд цацагдсан юм. Түүнээс хойш тэднийг салсан байх магадлалтай гэсэн цуурхал явж байсан билээ.

V саяхан цэргийн албаа хаасан. Түүнийг цэргээс халагдсаны дараахан тэднийг дахин болзож байгааг батлах хэд хэдэн баримтыг фенүүд нь олж харжээ. Ингээд фенүүдийн гаргасан одоо ч тэднийг үерхсээр байгаа гэдгийг батлах 4 баримтыг танилцуулъя.

  1. Jennie-ийн “Seoul City” дууны үг

Jennie энэ оны гуравдугаар сард “Ruby” нэртэй шинэ цомгоо гаргасан билээ. Тухайн цомогт багтсан “Seoul City” нь их романтик өнгө аястай дуу юм.

Дуунд “Only listen to my general, oh oh /He says my attitude out of control” гэх мөр гардаг. Энэ нь “Зөвхөн миний генерал сонсоорой, өө /Тэр миний аашийг дийлэхгүй нь гэж хэлдэг” гэх утгыг илэрхийлж байгаа юм.  

V цэргийн алба хааж байхдаа цэрэг, цагдаагийн тусгай бүлэгт байсан бөгөөд фенүүд энэ “генерал” гэдэг үг нь V-г илэрхийлж байж магадгүй гэж үзжээ. Хэдийгээр V-ийн цол ахлагч байсан ч, генерал гэдэг үг хангалттай цэргийн хүнийг илтгэж байна гэдгийг фенүүд нь хэлжээ.

  1. Цаг хугацааны давхцал

V зургаадугаар сарын 10-нд цэргээс халагдсан. Харин Jennie “Seoul City” дууны клипний зураг авалтын үеийн зургуудаа мөн 10-нд нийтэлсэн нь санаандгүй давхцал биш гэж үзжээ. “Seoul City” дуу цацагдаад гурван сар болж байна. Энэ хугацаанд Jennie клипний зураг авалтын зургуудаа нийтэлж болох байсан ч нийтлээгүй. Ингээд V-г цэргээс халагдсан өдрөөр нь тэдгээр зургуудыг нийтэлсэн нь эхний баримтыг нотолж байж болох юм.

  1. Jennie V-д бялуу өгсөн үү?

V зургаадугаар сарын 12-нд инстаграм хуудастаа хэд хэдэн зургаа нийтэлсэн байна. Энэ дунд V “Би чамтай хамт байхдаа аз жаргалтай байдаг” гэсэн бичигтэй, өөрийн зурагтай бялуугаа нийтэлжээ. Тус бялууг нь Jennie өгсөн байх магадлалтай юм.

V зургуудаа нийтлэхдээ “Love Me JeJe” гэх нэртэй дуутай ая дэвссэн байна. Мөн зургийнх нь тайлбар “Love me Tete”. V Jennie-ийн нэрийг JeJe хэмээн төлөөлүүлэн ийм ая сонгосон байж магадгүй хэмээн таамаглаад байна.

  1. Хос түлхүүрийн оосор

Сүүлийн баримт нь тэднийг хос түлхүүрийн оосортой байна гэлээ. V цэргийн цүнхнээсээ хөх өнгөтэй бамбаруушан хэлбэртэй оосор зүүжээ. Харин Jennie-д хар өнгөтэй түлхүүрийн оосор нь байдаг аж.

Тэд үнэхээр болзож байгаа болов уу? Удахгүй тодорхой болох биз ээ.

Эх сурвалж: Koreaboo, J14

#V #Jennie