Chae Seo An дахин IU-тай хамтран шинэ драмд тоглож магадгүй. Chae Seo An MBC-ийн шинэ бүтээл болох "21-р зууны ханхүүгийн эхнэр" цувралд тоглох урилгыг эерэгээр хүлээн авч, саналыг хэлэлцэж байна” гэж Blitzway Entertainment мэдээллээ.
“21-р зууны ханхүүгийн эхнэр” нь Солонгос улс хаант засаглалтайгаар оршин буй романтик драм юм. Тус бүтээлд хаан угсааны хүн биш боловч бүхнийг эзэмшсэн баян гэр бүлийн өв залгамжлагч Sung Hee Joo (IU) болон хааны хүү боловч юу ч үгүй Yi Wan (Byeon Woo Seok) нарын хайр дурлалын түүхийг өгүүлнэ.
Chae Seo An нь язгууртны гэр бүлийн охин, мөн IU-гийн дүр болох Sung Hee Joo-гийн бэр дүүгийн дүрд тоглох талаар хэлэлцэж байгаа аж.
Хэрэв албан ёсоор батлагдвал энэ нь Chae Seo An-ийн IU-тай хамтран ажилласан хоёр дахь удаагийн төсөл болох юм. Өмнө нь тэд Netflix-ийн алдарт “When Life Gives You Tangerines” цувралд хамтран ажилласан юм.
“21-р зууны ханхүүгийн эхнэр” драм 2026 оны эхний хагаст MBC-ийн баасан-бямба гаригийн цувралын хуваарьт багтан цацагдах төлөвтэй байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!