Personal Color буюу өөрт хамгийн сайхан зохих өнгөө мэдэж авах аргууд


Г.Нандин | YOLO.MN
2022-03-30

Personal color гэдэг нь тухайн хүний нүд, үс, арьсны өнгө, царайны төрхтэй хамгийн сайн зохицдог, өөрийн гоо үзэсгэлэнг тодруулж өгөх өнгөнүүдийг хэлдэг.

Энэ консепц нь анх Өмнөд Солонгосд дэлгэрч, сүүлийн жилүүдэд аажмаар алдартай болж буй “шинэ гоо сайхны трэнд” юм. Бүр энэ төрлийн personal color тодорхойлох үйлчилгээ дэлхий даяар дэлгэрч, өөрт хамгийн сайхан тохирох өнгөө олохыг хүссэн хүний тоо нэмэгдсээр байгаа билээ. Ингээд, хэрхэн өөрийн personal color-оо тодорхойлох талаар хүргэж байна.

Personal color-оо олохын тулд эхлээд эдгээрийг тодорхойлох хэрэгтэй:

  • Ялгарал
  • Хүч/Тод байдал
  • Арьсны өнгө

Ялгарал

Ялгарал буюу contrast level нь таны нүд, арьс, үс зэргүүд хоорондоо хэр ялгарч харагдаж байгааг хэлэх юм. Энийг хар цагаан зургаас харахад хамгийн хялбар байдаг.

Дээрх жишээнээс ялгарал их болон бага царайны төрхийг харж болно. Ялгарал ихтэй царайнд тод, өөрийн ялгарч буй өнгөтэй төстэй, тодорч чадахаар өнгөнүүд тохирдог. Жишээ нь: Red Velvet – Irene

Irene нь ялгарал ихтэй төрхтэй учраас бараан өнгийн үс нь цайвар өнгийн үснээс илүү зохидог. Энд хар, эсвэл шар өнгийн даавуугаар туршилт хийж үзэж болно.

Хүч/Тод байдал

Chroma нь чиний царайны төрхний ерөнхий өнгө хэр зөөлөн, хэр тод вэ гэдгийг авч үзнэ. Өөрөөр хэлбэл чамд тод эсвэл бүдэг өнгөний аль нь илүү зохих эсэхийг тодорхойлдог.

Энд жүжигчин Yoon Se-Ri-г авч үзвэл:

Түүнд илүү зөөлөн, бүдэг өнгө зохидог болох нь харагдаж байна.

Үүнийг тод өнгөтэй (улаан, цэнхэр), бүдэг өнгөтэй (ягаан, шар) даавуу, цасаар туршиж үзэх боломжтой.

Арьсны өнгө

Skin tone нь чиний арьсны өнгө доорх туяаг хэлнэ. Үүнд дулаан, хүйтэн гэсэн туяаны хоёр төрөл байдаг ба энэ хоёрын нийлбэр дундаж, олив туяанууд бас байна. Үүнийг судасны өнгөөрөө тодорхойлох боломжтой гээч.

Жишээ нь: BTS – Namjoon (RM)

Дулаан (шар) өнгийн арьстай хүнд илүү зөөлөн өнгийн үс, хувцас, нүүр будалт зохидог бол, хүйтэн (ягаан) өнгийн арьстай хүнд тод өнгө илүү зохидог. Харин дундаж туяатай арьстай хүнд дулаан, хүйтэн аль аль нь оршиж байдаг тул ямар ч өнгө зохидог.

Дээрх аргаар өөрийн personal color-оо тодорхойлж, өөрт хамгийн сайхан зохицдог өнгөө олоорой.

Эх сурвалж:Yournaturalcolorpalette

#Гоо сайхан