Jennie-гийн “Ruby” цомог Rolly Stone сэтгүүлийн шилдэг цомогт багтлаа


Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-06-09

АНУ-ын алдарт Rolling Stone сэтгүүл 2025 оны хагас жилийн хамгийн шилдэг цомгуудын жагсаалтаа гаргажээ. Тус жагсаалтад Selena Gomez&Benny Blanco нарын сүүлд гаргасан цомгоос эхлээд дэлхийн олон алдарт уран бүтээлчдийн цомгууд багтжээ. Харин  Jennie-гийн соло цомог буюу “Ruby”  нь поп R&B төрөлд багтаан хурдан хэмнэлтэй, сонирхол татсан цомог хэмээн онцолсон байна.

6-р сарын 5-нд нийтлэгдсэн энэхүү жагсаалт нь олон төрлийн урсгал, хэв маягтай уран бүтээлүүдийг хамарсан бөгөөд Jennie-ийн “Ruby” нь тэдгээрийн дундаас онцгойрч жагсаж байгаа юм.

Сэтгүүлч Maura Johnston "Ruby" цомгийн талаар дараах байдлаар бичихдээ:

“BLACKPINK-ийн дөрвөн гишүүний энэ жилийн соло төслүүдийн нэг болох хурдан хэмнэлтэй ‘Ruby’ нь 2000-аад болон 2010-аад оны R&B чиглэлийн поп хөгжмийн санаануудыг хүчтэй тусгаж, дууны хэмнэлийг орчин үеийн өнгө аясаар сонирхолтой байдлаар шинэчилсэн байна.”

Мөн энэ цомгийн уур амьсгал Rihanna-гийн 2016 оны алдарт “Anti” цомогтой төстэйг онцлохдоо “Jennie нь поп R&B төрлийн төвд өөрийгөө төвөггүй авч чаддаг чадвартай.” гэсэн юм. хэдий энэ цомог эрч хүчтэй хэв маягтай ч гэлээ зарим хэсэг нь Rihanna-гийн “Anti” цомгийн дотогшоо, манантай мэдрэмжийг санагдуулж байна” хэмээжээ.

Jennie энэхүү амжилтаараа зөвхөн BLACKPINK-ийн гишүүн төдийгүй бие даасан уран бүтээлчийн хувьд ч өөрийн байр суурийг улам бататгаж буйг харуулж байна.

Эх сурвалж: soompi

#Jennie #Ruby