

2010 онд "Despicable Me" киногоор анх үзэгчдэд танилцсан Minions-ууд өнөөдөр дэлхийн хамгийн амжилттай анимейшн дүрүүдийн нэг болжээ. Харин энэ удаа тэд "Minions & Monsters" нэртэй дараагийн шинэ адал явдлаараа дэлгэцнээ эргэн иржээ. Шинэ анги нээлтээ хийсэн эхний амралтын өдрөөсөө эхлэн box office-ийг тэргүүлж эхлэв.
Шинэ ангид Minions-ууд 1920-иод оны үед кино бүтээгч болох мөрөөдөлтэй болж, аймшигт мангасуудыг хайж, өөрсдийн киног бүтээхээр адал явдалд морддог тухай өгүүлэх байна. Тус киног Pierre Coffin найруулагч Patrick Delage-тай хамтран найруулж, Brian Lynch-тэй хамтран зохиолыг бичсэн байна.

"Despicable Me" цувралын амжилтыг үргэлжлүүлэх үү?
"Despicable Me" цуврал өмнөх ангиудаараа дэлхий даяар өндөр орлого олдог франчайз гэдгээрээ алдартай. Өмнөх ангиудын орлогыг харвал:
Долдугаар сарын 1-нд нээлтээ хийснээс хойших нийт орлогыг нь тооцвол Хойд Америк дахь нийт орлого 64 сая ам.долларт хүрэхээр байгаа юм. Харин олон улсын зах зээлээс ням гараг гэхэд 87 сая ам.долларын орлого төвлөрүүлэх төлөвтэй байгаа нь Universal-д эерэг үзүүлэлт болж байна.
Universal болон Illumination студийн хамтарсан шинэ анимейшн "Minions & Monsters" одоогоор 4,243 кино театраас 16 сая ам.долларын орлого олсноор box office-ийн нэгдүгээр байрт бичигджээ. Шинжээчдийн тооцоолсноор кино нээлтийн амралтын өдрүүдэд дотоодын зах зээлээс нийт 39.5 сая ам.доллар олох төлөвтэй байна.

"Toy Story 5" хоёрдугаарт бичигдэв.
Харин хоёрдугаар байрт "Toy Story 5" шалгарч, баасан гарагт 13 сая ам.долларын орлого олжээ. Гурав дахь амралтын өдрөө угтах тус кино ням гараг гэхэд нийт 32 сая ам.долларын орлого нэмж нийт орлогоо 367 сая ам.долларт хүргэх төлөвтэй байна. Одоогоор франчайзын хамгийн өндөр амжилтыг "Toy Story 4" эзэмшиж байгаа бөгөөд дэлхий даяар 1 тэрбум гаруй ам.долларын орлого олсон юм.
"Young Washington" гуравдугаар байрт
Angel Studios-ын түүхэн адал явдалт кино "Young Washington" 7.4 сая ам.долларын орлого олж, гуравдугаарт бичигджээ. Амралтын өдрүүдийн эцэс гэхэд нийт 16 сая ам.долларын орлого олох төлөвтэй байгаа тус кино нь Америкийн анхны Ерөнхийлөгч болохоосоо өмнө Жорж Вашингтон Хувьсгалын дайнд оролцож байсан залуу насыг өгүүлдэг юм.

"Supergirl"-ийн орлого огцом буурлаа.
Warner Bros. болон DC Studios-ын супер баатрын кино "Supergirl" баасан гарагт ердөө 3.6 сая ам.долларын орлого олж, дөрөвдүгээр байрт жагслаа.
Шинжээчдийн таамгаар тус кино амралтын өдрүүдэд нийт 8.7 сая ам.доллар цуглуулах бөгөөд энэ нь өнгөрсөн долоо хоногийн 37.1 сая ам.долларын нээлтийн орлоготой харьцуулахад 76 хувийн огцом бууралт юм.
Variety-ийн мэдээлснээр кино дэлхий даяар нийтдээ 200 сая ам.долларын орлого олох төлөвтэй байгаа ч үйлдвэрлэл болон маркетингийн өндөр зардлын улмаас ойролцоогоор 100 сая ам.долларын алдагдал хүлээж магадгүй байна.
Эх сурвалж: Variety
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!