ХҮРХРЭЭ ЛИГ: Оддын хөлбөмбөгийн тоглолт МАРГААШ болно


Сондор | YOLO.MN
2017-04-28

Монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн урлаг соёлын болон спортын алдартнууд хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 29-н буюу маргааш 14:00 цагт нэгэн гал гарсан тоглолтыг хийнэ.

Урлаг, спортынхон хүч тэнцүү хуваагдан цагаан, цэнхэр өмсгөлтэйгөөр талдаа 20 минутаар хоёр үе тоглоно. “Хүрхрээ үндэсний лиг”-ийн нээлтийн тоглолтын өмнөх энэхүү бүх оддын тоглолтын тасалбар нь гурван мянган төгрөг. Тасалбар бүрээс 1000 төгрөгийг Аутизмийг таниулах сарын хүрээнд нэгдэж хандивлах юм.

"Хүрхрээ үндэсний дээд лиг"-ийн нээлтийн үйл ажиллагаанд зориулсан "Оддын хөлбөмбөг"-ийн тоглолтод оролцох урлаг, спортын алдартанууд урилга, нэр бүхий өмсгөлөө авсаар байна.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг, жүжигчин Б.Анхбаяр, О.Амгаланбаатар, реппер Gee, дуучин П.Баярцэнгэл, ТВ коктейл хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр нар цагаан өмсгөлтэйгээр нэгэн баг болж тоглох нь ээ.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, Хурд хамтлагийн ахлагч Д.Отгонбаяр, Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг, ТВ коктейль хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр, Шар айраг хамтлагийн дуучин Г.Ганхүү  нар хөх өмсгөлөө хүлээн авчээ. “Цагаан барс”, “Хөх чононууд” багуудын бүрэлдэхүүн тодорсон учраас өчигдөр 20:00 цагаас нээлттэй бэлтгэл хийлээ.

Тоглолтынхоо өмнөх бэлтгэлд ач холбогдол өгөн оролцож, нөхөрсөг тоглолт хийлээ. Эхний хагаст "Цагаан барсууд" илүү тоглолтыг үзүүлэн 2:0-ээр илүүрхэв.

Гэсэн ч Ш.Гүрбазараар удирдуулсан "Хөх чононууд" хоёрдугаар үед эргэн ирэлтийг хийж давамгайллыг аваад байсан ч өрсөлдөгч баг мөчөөгөө өгсөнгүй, тун сонирхолтой тоглолт болж 4:4-өөр тэнцлээ.

Ганц энэ арга хэмжээгээр ч биш эх үрсийн баяр, шинэ жил болон бусад баяраар МХБХ, аутизмтай хүүхдүүдэд сэтгэлийн бэлэг гардуулж, нийгэмд тустай үйл хийдэг уламжлалтай.

“Цэнхэр” буюу Хөх Чононууд баг
Ерөнхий дасгалжуулагч: МУСГЗ Ш.Гүрбазар

  •     Г.Ганхүү – Шар айраг хамтлагийн дуучин
  •     Д.Энхбаяр TV Coctail хамтлагийн жүжигчин
  •     Ш.Батсуурь -Жүжигчин
  •     Н.Оргил -Жүжигчин
  •     Э.Бадар-Ууган -Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга
  •     Х.Бат-Ундрал -"Guys" хамтлагийн дуучин
  •     Х.Манлайбаатар –Жүжигчин
  •     Д.Отгонбаяр - Хурд Хамтлагийн соло гитарчин
  •     Ж.Нарантунгалаг - Монголын тулааны спортын тамирчин, холимог тулааны дэлхийн аварга, гавьяат тамирчин
  •     Д.Дэрмээ- "Чоно" хамтлагийн ахлагч, дуучин
  •     П.Сэрдамба - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин
  •     Н.Батсуурь – Монгол Улсын Арслан
  •     Шинобу Амараа буюу Ц.Амарсайхан - Мэргэжлийн кикбокс, мутай боксын дэлхийн аварга “Shinobu fighting, fitness center” төвийн тамирчин

“Цагаан” баг
Ерөнхий дасгалжуулагч: Н.Түвшинбаяр - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга

  •     Х.Цагаанбаатар - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин
  •     Т.Бархүү – Жүжигчин
  •     Б.Анхбаяр - Жүжигчин
  •     С.Болд-Эрдэнэ - УДЭТ-ын жүжигчин
  •     Р.Пүрэвдагва – Монгол Улсын Арслан
  •     Д.Отгон-Баатар – Хурд хамтлагийн бөмбөрчин
  •     Д.Лхагва -"Guys" хамтлагийн дуучин
  •     П.Баярцэнгэл – Дуучин
  •     Б.Батзаяа – Хөтлөгч
  •     Э.Цолмонбаяр – Жүжигчин, хөтлөгч
  •     Н.Ялалт – Жүжигчин
  •     О.Амгаланбаатар – Жүжигчин, загвар өмсөгч
  •     Э.Мөнх-Эрдэнэ – Реппер Gee

#Sport #Freetime #Football #Celebrity