Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлгийг зарлажээ


Сондор | YOLO.MN
2018-12-04

БСШУСЯ ны Дээд Боловсролын Бодлогын газраас 2018-2019 оны хичээлийн жилд Орон нутгийн их, дээд сургууль, коллежийн оюутнууд, Инженер технологи, Багш, Урлагийн боловсролын хөтөлбөрөөр суралцаж байгаа болон Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад судалгааг нь дэмжиж судлаач оюутан бэлтгэх зорилгоор оюутны санаачилгын дэмжих төсөлд тэтгэлэг зарлаж байна.

Судалгааг дэмжих уг төсөл нь оюутнуудын нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахуйц, тодорхой асуудлыг шийдвэрлэх, тухайн оюутны суралцах хугацааны орлого, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байрыг бэхжүүлэх, амьдрах чадварыг хөгжүүлэх ерөнхий шаардлага тавина. Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна. Оюутны санаачилгын төсөлд оролцох мэдүүлгийн маягтыг ЭНД –ээс татаж авна уу. 


#Scholarship