Хүний бодол санаа болон мэдрэмж дээр тулгуурлан гаргадаг шийдвэр бүр харилцан адилгүй. Гэхдээ сэтгэл судлал гэх том шинжлэх ухаан бидэнд олон сонирхолтой харах өнцгийг судалгаатайгаар харуулдаг. Тиймээс энэ удаа хүн бүрийн мэдээд байдаггүй сонирхолтой сэтгэлзүйн баримтуудыг хүргэж байна. Эдгээр баримтууд нь таныг өөрийгөө болон бусдыг илүү ойлгоход туслаад зогсохгүй аливаа нөхцөл байдалд илүү ухаалгаар хандахад хэрэг болж болох юм.
Бид ихэнхдээ өөртэйгөө төстэй үзэл бодол, дүр төрхтэй хүмүүст татагддаг.
Сэтгэл судлаач Донн Бирний “Төсөөтэй таталцлын онол” нь хүмүүс ихэвчлэн ижил зан төлөв, шинж чанартай хүмүүст татагддаг гэж үздэг. Ийм төстэй байдал нь тухайн хоёр хүний хооронд тав тух, ойлголцлын мэдрэмжийг бий болгож харилцааг илүү дотно болгодог байна.
Энэ ойлголт нь хоёр өөр, эсрэг үзэл бодол, хандлагатй хүмүүс төгч зохицдог гэдэг үзлийг эрс няцааж байгаа юм. Олон сая хосын 130 гаруй шинж чанарыг нарийвчлан судалсан томоохон судалгаагаар хосуудын 82-89 хувь нь ижил төстэй байдаг болохыг тогтоосон ба энэ нь "эсрэг хүмүүс нэг нэгэндээ таталцдаг" гэсэн ойлголтыг үгүйсгэж байна.
Ухаантай хүмүүс ихэвчлэн өөрийгөө дутуу үнэлдэг бол мэдлэггүй хүмүүс өөрсдийгөө хэт сайнаар боддог.
Энэ нь “Даннинг-Крюгерийн эффект” гэж нэрлэгддэг сэтгэлзүйн нэг үзэгдэл юм. Ерөнхийдөө мэдлэг, чадвар бага хүмүүс өөрсдийгөө бодсоноосоо илүү өндөр үнэлдэг явдлыг хэлдэг. Ийм байснаар өөртөө хэт итгэлтэй байж алдаагаа таних тал нь бага байдаг байна. Харин өндөр мэдлэг, туршлагатай хүмүүс өөрсдийн чадварыг бага үнэлж, болгоомжтой ханддаг. Учир нь тэд юу мэдэх болон мэдэхгүйгээ маш сайн мэддэг.
Чимээгүй байдлыг ашиглах нь хүссэн үр дүнг авчирдаг.
Хэн нэгэн хүн яриагаа дуусгахад шууд огцом хариулт өгөх хэрэггүй гэсэн үг. Чимээгүй байдлыг ашиглах нь харилцаанд өөрт үр дүнтэй нөхцөл байдал руу хөтөлдөг. Энэ байдал нь сэтгэл зүйн дарамтыг бий болгож, ярьж буй хүнд илүү дэлгэрэнгүй тайлбарлахыг шаардуулна. Тайван нүдээр харснаар та анхааралтай сонсож байгаагаа харуулан итгэлтэй, тэвчээртэй байдлыг илэрхийлдэг тул ярьж буй хүн илүү нээлттэй болж, бодлоготой хариулт өгдөг. Судалгаагаар чимээгүй байдал нь томоохон хэлэлцээрт илүү сайн үр дүнд хүрэхэд тусалдаг бөгөөд ийм үед даруухан биеийн хэлэмжтэй хослуулан ашиглавал үр дүнтэй байдаг.
Хайртай хүнийхээ гараас барих үед өвдөлт, айдас багасдаг.
Хайртай хүний гараас барих нь аюулгүй байдлын мэдрэмжийг төрж таны тархинд окситоцин гэх даавар ялгаран стресс, түгшүүр буурдаг байна. Мөн хайртай нэгнийхээ гараас барих нь зүрхний цохилт, цусны даралтыг бууруулж, тайван мэдрэмжийг төрүүлдэг байна.
“Б” төлөвлөгөө бий гэж бодох нь эхний төлөвлөгөөг бүтэлгүйтүүлэх магадлал өндөр.
Энэ үгний учир нь Б төлөвлөгөөтэй байх үедээ A төлөвлөгөөндөө тэр бүр анхаарал, хүчин чармайлт гаргахгүй байх магадлалын өндөр хувийг хэлж байгаа юм. Нөөц төлөвлөгөөтэй байх нь эхний төлөвлөгөөгөө бүрэн дүүрэн хэрэгжүүлэх хүсэл эрмэлзлийг бууруулж, амжилтгүй болох магадлалыг нэмэгдүүлдэг. Энэ бүтэлгүйтвэл дараа нь надад сонголт байгаа гэж хандах нь гол зүйлд нь сөрөг нөлөөтэй байх нь ээ.
Олон зүйлийг үр дүнтэй зэрэг хийх боломжгүй.
Судалгаануудын үр дүнгээс харахад бид нэг цагт ганцхан танин мэдэхүйн үйл ажиллагаа хийж чаддаг. Жишээлбэл, зэрэг ярьж, ном унших эсвэл бичиж байхдаа хөгжим сонсох нь ихэнхдээ үр дүнгүй байдаг. Учир нь бидний тархи хоёр өөр үүрэгт нэгэн зэрэг төвлөрч чаддаггүй.
Гэсэн хэдий ч нэг онцгой тохиолдол бий. Хоёр дахь үйлдэл нь рефлекс болсон бараг л автоматаар хийгддэг өдөр тутмын үйлдэл бол зэрэгцүүлэн хийх боломжтой. Жишээ нь, утсаар ярьж байхдаа алхаж болно. Гэхдээ ийм үед ч та бүдэрч унах эсвэл ярианы гол утгаасаа холдох магадлалтай байдаг.
Найзгүй байх нь нас баралтын эрсдлийг нэмэгдүүлдэг.
Харвардын их сургуулийн судалгаагаар найз нөхөдгүй, нийгмээс тусгаарлагдсан байдал нь хүний сэтгэлзүй, биеийн эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй гэж үзжээ. Учир нь сэтгэл гутрал, дархлаа сулрал, зүрх судасны өвчин, амьдралын буруу хэв маяг зэрэг олон эрсдлийг дагуулдаг бөгөөд эдгээр нь нийлээд нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Энэ нь эцэстээ өдөр бүр тамхи татахтай адил түвшний хортой нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ.
Эх сурвалж: Buzzfeed
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!